dc.description.abstract |
Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийг өсгөх үндсэн зорилгодоо хүрч хөрөнгийн зах зээлээс ашиг олох боломж байдаг ч эсэргээрээ алдагдал хүлээх тохиолдлууд ч цөөнгүй бий. Тиймээс хөрөнгийн зах зээлд тухайн хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгө оруулалтын хандлага, үзэл баримтлалаа тодорхойлсон түүнд тохирсон стратегийг ашиглахаас гадна өөрийн багцыг зөв бүрдүүлэх нь туйлын чухал юм. Тиймээс энэхүү судалгааны ажлаар Монгол улсын бизнесийн мөчлөг бүрд хөрөнгө оруулалтын оновчтой багц буюу Шарпын харьцаа хамгийн их, нэг хувьцаанд хөрөнгө оруулах дээд хязгаар 20% байх шаардлагуудыг зэрэг хангах багцуудыг бүрдүүлэв. МУ-ын бизнесийн мөчлөгийг үйлдвэрлэлийн зөрүүгээр тодорхойлсон бол уг мөчлөг бүр дэх оновчтой багцыг Марковичийн моделын тусламжтайгаар тооцоосон болно.
Үйлдвэрлэлийн зөрүүний үр дүнгээс Монгол улсын эдийн засаг 2008 он хүртэл потенциал хэмжээнээс доогуур явж ирсэн бөгөөд 2008 оны III, IV улиралд эдийн засгийн ихээхэн халалт үүссэн нь ажиглагдаж байна. Цаашлаад 2009-2011 он хүртэл эдийн засаг унасан бол 2011 оноос эхлэн сэргэж, цааш халалт үүсч 2015 оны III улиралд дээд хэмжээндээ хүрчээ. Халалт 2017 оны II улирал хүртэл үргэлжлээд 2017 оны сүүл үед бодит эдийн засгийн хэмжээ потенциал хэмжээтэй тэнцэж ирсэн байна. Гэхдээ 2018 оноос 2020 он хүртэл эдийн засаг халалттай байна. Бизнесийн нэг бүтэн мөчлөгт топ-20 индексийн жилийн өгөөжийн 2 бүтэн мөчлөг ажиглагдсан бөгөөд хөрөнгийн зах зээлийн жилийн өгөөжийн өсөлт, уналт ойролцоогоор 2 жил үргэлжилсэн байна. Уг 2 хөдөлгөөний хоорондын корреляци нь -0.25 байсан нь хоорондын уялдаа багатай хөдөлснийг бататгаж байна. Бизнесийн мөчлөгийн эхэн үед оновчтой багцын Шарпын харьцаа харьцангуй өндөр буюу 2.00 байсан ч мөчлөгийн дунд үед буурч, мөчлөгийн сүүл орчим тогтворжиж 0.73-д ирсэн. Нийт мөчлөг дэх оновчтой багцын нэгж хувьцаанд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарлаж өгснөөр багцын Шарпын харьцаа нь үл ялиг багассан ч багцын хувьцааны тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, хөрөнгийг харьцангуй сайн тараан байршуулж чадсан байна. |
en_US |