СЭЗИС - Бүтээлийн сан

Төслийн өртөг тооцоолох аргачлалыг боловсронгуй болгох нь /Барилгын салбарын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гарамдорж, Гантулга
dc.contributor.author Пүрэв-Очир, Сэржмядаг
dc.date.accessioned 2022-06-27T07:07:32Z
dc.date.available 2022-06-27T07:07:32Z
dc.date.issued 2022-06-27
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2894
dc.description.abstract Барилгын салбар нь Монгол Улсын эдийн засагт томоохон чухал үүрэгтэй салбаруудын нэг бөгөөд уг салбарын онцлог нь улс орны нүүр царай болсон барилгажилт буюу бүтээн байгуулалтыг бий болгодогоороо онцлог юм. Шилжилтийн эдийн засгийн үед хэсэг хугацаанд зогсонги байдалтай байж байгаад 2000 оноос хойш эрчимтэй хөгжсөн бөгөөд уг салбарт бизнес эрхлэгчдийн тоо улам нэмэгдсээр 2016 онд нийт 11412 аж ахуйн нэгж, байгууллага барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2020 онд 15478 аж ахуйн нэгж байгууллага буюу 4 жилийн хугацаанд даруй 1,4 дахин нэмэгджээ. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд барилгын бизнес эрхлэгч байгууллагууд бүтээн байгуулалт барилгажилтын ажлуудыг ихээр хийгээд зогсохгүй олон улсын стандарт жишигт нийцүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Салбарын үйл ажиллагаа өргөжиж хөгжихийн хэрээр зарим нэг тулгамдсан асуудлууд аж ахуйн нэгж байгууллагуудад болон салбарын хэмжээнд бий болж байна. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж буй арга барил, технологио сайжруулах, олон улсын стандарт, чанарт нийцүүлэх, менежмент удирдлагын хүрээнд шинэчлэлт хийх гэх мэт асуудлуудтай тулгарч байна. Иймээс уг судалгааны ажлын хүрээнд эдгээр тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд хөрөнгө санхүүтэй шууд холбогдолтой зүйлсийн нэг болох барилга угсралтын ажлын төсөвт өртгийг хэрхэн, ямар аргаар аль болох бодитой тооцоолж болох тухай судалж үзэх юм. Барилга угсралтын бизнес эрхэлдэг байгууллагуудын хувьд аливаа барилгын ажлыг хийж гүйцэтгэхийн өмнө тухайн ажлын төсөвт өртгийг зайлшгүй тооцоолох шаардлагатай байдаг. Ингэснээр тухайн барилгыг барьж дуусгахад хичнээн хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болохыг мэдэж болох бөгөөд тухайн төсөвт өртөг болон мэдээллүүд дээр суурилан удирдлагууд болон хөрөнгө оруулагчид шийдвэр гаргалтуудыг хийх боломжтой болох юм. Зарим тохиолдолд, эдгээр шийдвэр гаргалтууд уг барилгын ажлын төслийг хэрэгжих боломжгүй өөрөөр хэлбэл цуцлах хүртэл шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч, удирдлагууд болон хөрөнгө оруулагч нарт зөв бөгөөд бодитой мэдээллүүдийг өгөх нь маш чухал. en_US
dc.subject Барилга угсралтын ажлын төсөвт өртөг en_US
dc.title Төслийн өртөг тооцоолох аргачлалыг боловсронгуй болгох нь /Барилгын салбарын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах