dc.description.abstract |
Шүүх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар үүргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх зорилготой бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим баримтыг үнэлэх, түүнийг бүрдүүлэх, үнэлэх талаар шүүхийн практик нэгдмэл ойлголтыг бий болгох онолын төдийгүй практик ач холбогдолтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” 2 гэж тодорхойлжээ.
Дээрх заалтыг Германы улсын эрдэмтэн Й.Каюут “37.1-ийг уншвал зөвхөн баримтат мэдээлэл л 37.1-ийн дагуу нотлох баримт болж таарч байна. Үүнийг цааш нь ургуулаад бодвол зөвхөн нотлох баримт бүрдүүлэх ажиллагааны явцад шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан баримтат мэдээллийг нотлох баримт гэж дүгнэж болох юм. Тэгэхдээ үүнийг хуульд тодорхой зааж өгөөгүй байна” гэж тодорхойлсон бөгөөд дээрхээс үзэхэд нотлох баримтын үндсэн шинж нь хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдээ агуулсан байх буюу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх ёстой харагдаж байна. |
en_US |