Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар нийгэмд тулгамдаж байгаа асуудлын
нэгээхэн хэсэг болох гэр бүлийн маргаанд хүүхдийн эрх ашиг, асрамж, тэтгэмжийн
харилцааг материаллаг хуульд дээр хэрхэн зохицуулж өгсөн, Мөн шүүхийн практикт
хүүхдийн язгуур эрх ашгийг бусад улс орны материаллаг хууль дээр хэрхэн зохицуулалт хийснийг монголын хууль тогтоомжтой харьцуулан судалж, статистик тоо баримт дээр анализ, синтезийн аргыг ашиглан дэлгэрэнгүй судлахыг зорьсон. Амьдрал дээрх бодит хэрэгжилт, шүүхийн шийдвэр биелэлт хэр түвшинд байгааг асуулга, анкетын аргаар хүн амын дунд судалгаа явуулж түүндээ дүн шинжилгээ хийж энэ судалгааны ажилыг хийж гүйцэтгэсэн болно.