dc.description.abstract |
Монгол Улсад криптовалют хэмээх ойлголт маш шинэ тодорхойлолт бөгөөд олон улсын эдийн засагчид криптовалютыг хөрөнгө оруулалтын хэрэгсэл мөн эсэх дээр маргалддаг билээ. Зарим тохиолдолд криптовалют төлбөр тооцооны хэрэгсэл болон ашиглагддаг бөгөөд цаашид хөрөнгө оруулалтын хэрэгслээр ашиглагдах хандлагатай байна.
Криптограф гэх ойлголт үүсч, блокчейн технологи бий болсноор криптовалютын нийт
зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 2 их наяд орчим ам.долларт хүрч, криптовалютын тоо ширхэг 10,000 даваад байна. Сүүлийн жилүүдэд Биткойны ханшийн хэлбэлзэл NASDAQ индексийн ханшийн хэлбэлзлээс бага гарч буйг Bloomberg Intelligence судалгааны баг мэдүүлж байгаа бөгөөд хамгийн анхны койн буюу Биткойн тогтворжиж байгаа нь тухайн койныг хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл мөн хэмээх таамаглалыг бий болгож байна.
Нийт криптовалютыг боломжит 5 бүлэгт хуваасан бөгөөд бүх төрөл нь хөрөнгө
оруулалтын хэрэгсэл болж чадахгүйг дэлхийн иргэд ойлгож эхэлж байна.
Криптовалютын төрлүүдийг бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдтэй харьцуулж,
тухайн зах зээл өргөжин тэлэх тусам иргэд эрсдэлтэй хөрөнгө оруулалтуудыг хийсээр
байгаа бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулагчад, үйлчилгээ үзүүлэгч талуудад шинэ
боломжуудыг таниулах, санал зөвлөмж боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. |
en_US |