СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСЫН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ АРИЛЖААНЫ БАНКНЫ ЭРСДЭЛД СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭНД ХАМААРУУЛАН ТОГТООХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батбаатар, Мөнхзаяа
dc.contributor.author Орхон, Мандухай
dc.date.accessioned 2022-06-27T02:03:14Z
dc.date.available 2022-06-27T02:03:14Z
dc.date.issued 2022-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2884
dc.description.abstract Монгол улсын Хадгаламжийн Даатгалын Корпораци нь 2013 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа бөгөөд одоогийн байдлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 12 арилжааны банк бүгд хадгаламжийн даатгалд хамрагдсан байна. Даатгалын тохиолдол үүсэх буюу Монголбанк банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргасан тохиолдолд Хадгаламжийн даатгалын сангаас тухайн банкан дахь харилцах, хадгаламжийн дансны нийт 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн олгодог байна. (Хадгаламжийн даатгалын тогтолцооны тухай) Манай улсын хувьд банкны үнэлгээнээс үл хамааран бүх арилжааны банкууд даатгагдах хадгаламжийн тодорхой хувийн хураамжийг улирлын хураамжаар төлдөг. 2020 оны байдлаар нийт үйл ажиллагаа явуулж буй 12 банкин дахь хадгаламжууд тус даатгалд хамрагдаад байгаа бөгөөд хураамжийн орлогод төвлөрүүлсэн дүнгийн хувьд системийн нөлөө бүхий банкууд харьцангуй өндөр буюу Хаан банк 32 хувь, Голомт болон ХХБ 19 хувь гэх мэт дийлэнх орлогыг бүрдүүлж байгаа бол Богд банк 0.36 хувь, Кредит банк 0.1 хувь зэргийг бүрдүүлж байна. 2019 онд Капитал банк дампуурсан үйл явдал буюу даатгалын тохиолдол болсон бөгөөд 2018 онд л гэхэд нийт хураамжийн орлогын ердөө 2 хувийг Капитал банк бүрдүүлсэн боловч 2019 оны дампуурлын дараа Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрт 44.6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс үзэхэд арилжааны банкууд өөрийн үнэлгээнээс үл хамааран ижил хувь хэмжээгээр хураамжийн орлогыг бүрдүүлдэг буюу энэ нь зах зээлд эзлэх хувь, үйл ажиллагаа зэргээс хамааран асар ялгаатай боловч даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөрийг ялгаагүй байдлаар барагдуулах нь манай улсын Хадгаламжийн даатгалын Копорацийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой харагдаж байна. Иймээс энэхүү хувь хэмжээг ялгаатай байдлаар тодорхойлох нь зайлшгүй шаардлагатай юм.  en_US
dc.subject Монгол улсын хадгаламж, даатгал, арилжааны банк, эрсдэл, үнэлгээ en_US
dc.title МОНГОЛ УЛСЫН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ АРИЛЖААНЫ БАНКНЫ ЭРСДЭЛД СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭНД ХАМААРУУЛАН ТОГТООХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах