СЭЗИС - Бүтээлийн сан

Финтект суурилсан зээлийн үйлчилгээний банк бус санхүүгийн байгууллагын ашигт ажиллагаанд нөлөөлөх нөлөөлөл

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Баасанжав, Тулга
dc.contributor.author Баттулга, Эрдэнэзаяа
dc.date.accessioned 2022-06-27T01:26:37Z
dc.date.available 2022-06-27T01:26:37Z
dc.date.issued 2022-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2883
dc.description.abstract Аливаа бизнесийн байгууллагын туйлын зорилго нь ашгийн хэмжээг хамгийн их төвшинд байлгах бөгөөд нөгөө талаас тогтвортой байдлыг хангах буюу өнөөдрийн хэрэгцээг хангахын тулд ирээдүйн нөөцийг ашиглахгүй байх явдал юм. Орчин үед санхүүгийн салбарт энэхүү зорилгуудыг хангах томоохон боломжуудыг бий болгосон шинэ салбар үүсээд буй нь финтек юм. Финтек нь дижитал хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулснаар нэг талаас ногоон санхүүжилт, ногоон эдийн засагт хувь нэмрээ оруулж буй бол нөгөө талаас санхүүгийн байгууллагын үр ашигт байдлыг нэмэгдүүлэх, зардал, цаг хугацааг хэмнэх боломжийг олгож байна. Уг салбар нь анх 1866 онд санхүүгийн технологийн дэд бүтцийг бий болгох үндсэн зорилготойгоор үүссэн. Монгол улсын хувьд 2014 онд банк хоорондын гүйлгээнд финтек ашиглаж эхэлсэн ба “ЛэндМН” ББСБ финтек үйлчилгээг ашиглан шуурхай бичил зээл олгож эхэлснээс хойш ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүн гаргадаг ББСБ-уудын тоо нэмэгдсэн (Э.Анар, 2019). Олон улсад финтект суурилсан зээлийн үйлчилгээний талаарх олон судалгаа шинжилгээ хийгддэг ба монгол улсын хэмжээнд финтект суурилсан зээлийн бүтээгдэхүүний талаар “Финтек-т суурилсан зээлийн бүтээгдэхүүний, арилжааны банкны үр ашигт үзүүлэх нөлөө”, “Зээлийн үйл ажиллагаанд финтек систем нэвтрүүлэх нь”, “Арилжааны банкнуудын зээлийн үйлчилгээг финтек компаниуд орлох боломж түүнийг хөгжүүлэх арга замыг тодорхойлох нь” зэрэг сэдвүүдээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд бичигдэж байсан бөгөөд финтек ашиглаж ББСБ-ын ашигт ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг тооцсон судалгааны ажил бага байна. Иймээс миний бие финтект суурилсан зээлийн үйлчилгээ нэвтэрснээр ББСБ-ын ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилготойгоор тус сэдвийг сонгон авсан. Мөн энэхүү судалгааг хийж гүйцэтгэснээр дан ганц ББСБ-ын ашигт ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг тооцоод зогсохгүй финтекийн үндсэн зорилгууд монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ББСБ-уудад гүйцэтгэл хэр зэрэг байгааг үнэлэсэн. en_US
dc.subject Финтек, Банк бус санхүүгийн байгууллага, Ашигт ажиллагаа en_US
dc.title Финтект суурилсан зээлийн үйлчилгээний банк бус санхүүгийн байгууллагын ашигт ажиллагаанд нөлөөлөх нөлөөлөл en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Санжмятав, Өнөржаргал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах