СЭЗИС - Бүтээлийн сан

ЭРСДЭЛ ХҮЛЭЭХ ЗАН ТӨЛӨВТ НӨЛӨӨЛӨХ ХУВЬ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жаргалсайхан, Хүнболд
dc.contributor.author Батзул, Чинзэтөгс
dc.date.accessioned 2022-06-27T01:15:54Z
dc.date.available 2022-06-27T01:15:54Z
dc.date.issued 2022-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2882
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсын иргэн, хувь хүний эрсдэл хүлээх зан төлөвт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой. Хувь хүний санхүүгийн эрсдэлийн зан төлөвийг тодорхойлохдоо эрсдэлд хандах хандлага, санхүүгийн зан төлөв, санхүүгийн мэдлэг боловсрол гэсэн гурван бүлэг хүчин зүйлсээс хамааруулан регрессийн шинжилгээ хийж, хувь хүний нас, хүйс, амьдралын хэв маяг зэргээс хэрхэн хамаарч байгааг талаар судлахыг зорьсон. Нийт 279 түүврийн урттай асуулгын аргаар судалгаа аван, IBS SPSS 26 программыг ашиглан боловсруулалт хийсэн. Мөн кейс харьцуулалтын аргыг ашиглан гадаад таван улсыг харьцуулах замаар чанарын судалгаа хийсэн. Судалгааны үр дүн санхүүгийн эрсдэл хүлээх зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлоход нас нь сөрөг хамааралтай, хүйсийн хувьд эрчүүд эмэгтэйчүүдээс илүү эрсдэлд дуртай байдаг ба эрсдэл даах чадамж, хөрөнгө оруулж байсан туршлага зэрэг нь эрсдэлд хандах хандлагыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлсэн. Кластерын шинжилгээний үр дүнд 3 хандлага илэрсэн ба бусад шинжилгээний үр дүнг нэгтгэвэл манай улсын иргэдийн ихэнх хувь нь эрсдэлээс зайлсхийх хандлагатай байна. en_US
dc.subject Эрсдэл, эрсдэл хүлээх хандлага, санхүүгийн зан төлөв, хувь хүний хүчин зүйлс en_US
dc.title ЭРСДЭЛ ХҮЛЭЭХ ЗАН ТӨЛӨВТ НӨЛӨӨЛӨХ ХУВЬ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах