dc.description.abstract |
Аливаа улс орны хувьд үл хөдлөх хөрөнгө нь эдийн засгийн баялгийг ашиглах, бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй үнэ цэн нь үргэлж өсөж, тасралтгүй эргэх мөнгөн урсгалын ихэнх хэсгийг бүрдүүлж байдаг чухал салбар билээ. Манай улсын хувьд үл хөдлөх хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд хөгжих хандлагатай байсан хэдий ч Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор зөвхөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бус хүний үйл ажиллагааны бүхий л салбарт янз бүрийн хэлбэрээр уг цар тахал нь нөлөөлж буй юм. Монгол улсын орон сууцны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, улмаар орон сууцны үнийн өсөлтөд үзүүлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг судлан дүгнэж, цаашдын чиг хандлага, төлөв байдлыг урьдчилан таамаглах, тодорхойлоход чиглэгдсэн. |
en_US |