СЭЗИС - Бүтээлийн сан

Ковид-19 цар тахлын үеийн хэрэглэгчийн үйл хөдлөлийн өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Пүрэвжав, Гантөмөр
dc.contributor.author Батсүх, Намуунаа
dc.date.accessioned 2022-06-24T09:50:38Z
dc.date.available 2022-06-24T09:50:38Z
dc.date.issued 2022-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2875
dc.description.abstract Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөөллийн улмаас дэлхий даяар хэрэглэгчид тодорхой бус байдалд автаж, улмаар худалдан авалтын үйл хөдлөлөө мэдэгдэхүйц өөрчилжээ. Энэхүү судалгааны ажлаар Ковид-19 цар тахлын үед сэдлийн хүчин зүйлсийн нөлөөгөөр хэрэглэгчдийн худалдан авалтын үйл хөдлөл хэрхэн өөрчлөгдсөн, үүнд тахалтай холбоотой мэдээлэл хэрхэн нөлөөлсөн болохыг 320 оролцогчийн анхдагч өгөгдөл дээр хэсэгчилсэн хамгийн бага квадратын бүтцийн тэгшитгэлийн загварчлал ашиглан шинжиллээ. Ковид-19 цар тахлын үед хэрэглэгчдийн үйл хөдлөл мэдэгдэхүйц өөрчлөгдөж, худалдан авалтын хедоник сэдлийн хүчин зүйлс өргөн хэрэглээний бараанаас бусад худалдан авалтын өөрчлөлтөд эерэг, ашиг тусын сэдэл өргөн хэрэглээний болон электрон барааны худалдан авалтын өөрчлөлтөд сөрөг, нийгмийн харьцуулалтын болон онцгой байдлын сэдлүүд нь бүх төрлийн худалдан авалтын өөрчлөлтөд эерэг нөлөөтэй байжээ. Тахлын үеийн худалдан авалтыг тайлбарлахад нийгмийн харьцуулалтын болон онцгой байдлын сэдэл нь бусад сэдэлтэй харьцуулахад илүү өндөр ач холбогдолтой байсан. Мөн тахлын үеийн худалдан авалтын сэдэл болон худалдан авалтын өөрчлөлтөд тахлын тухай мэдээллээс бий болсон ойлголт эерэг нөлөөтэй болохыг эмпирикээр нотоллоо. Цаашид энэ чиглэлийн судалгааны ажлууд түүврийн хэмжээг нарийвчлан тодорхойлж, цаг хугацаа, түүврийн хувьд өргөн цар хүрээг хамрах хэрэгтэй. en_US
dc.subject Ковид-19, сэдлийн хүчин зүйлс, хэрэглэгчийн үйл хөдлөл, бүтээгдэхүүний ангилал, мэдээллийн нөлөө en_US
dc.title Ковид-19 цар тахлын үеийн хэрэглэгчийн үйл хөдлөлийн өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Цэрэндорж, Батсүх


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах