dc.description.abstract |
Итгэлцэл нь эдийн засгийн бараг бүх арилжаа гүйлгээнд агуулагдаж байдаг учир эдийн засгийн өсөлтийг тодорхойлох шийдвэрлэх хүчин зүйл болдог. Дэлхий дахин дахь улс орнуудад итгэлцлийн түвшин харилцан адилгүй байгаа нь хөгжлийн ялгааг тайлбарлах нэгэн тайлбар болж байна. Хүмүүс бие биендээ итгэх нь тэдний хамтран ажиллах хөшүүргийг ихэсгэж, макро эдийн засагт нийт хөрөнгө оруулалтыг өсгөдөг. Микро талаас нь авч үзвэл харилцагч талууд итгэлцэж байх нь нэгнийгээ таньж мэдэх, судлах хэлцлийн өмнөх зардал, гэрээ хийсний дараах хэрэгжилтийг хянах хэлцлийн дараах зардлыг бууруулдаг байна. Дипломын ажлын хүрээнд нийгмийн капиталын илрэл болох итгэлцэл, нийгмийн хэм хэмжээ, нийгэмлэгийн идэвхийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлөх талаар авч үзлээ. Судалгаанд 2017-2019 оны хугацаанд ДҮЗА ба ЕҮЗА-д оролцсон 78 улс орны өгөгдлийг ашиглалаа. Судалгааны үр дүнд итгэлцэл нь нэг хүнд ногдох бодит ДНБ, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт гэх хувьсагчдад эерэг нөлөөг үзүүлдэг нь тогтоогдлоо. Мөн институц ба итгэлцэл нь хоорондоо орлох шинж чанартай
байна. Тухайлбал, институцийн чанар сул орчинд итгэлцлийн эдийн засгийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөө институцийн чанар өндөр орчинтой харьцуулахад өндөр байна. |
en_US |