СЭЗИС - Бүтээлийн сан

Ковидын үеийн өрхийн төсөв: Квантил регрессийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэрэндорж, Батсүх
dc.contributor.author Батцэрэн, Бямбадорж
dc.date.accessioned 2022-06-24T09:43:26Z
dc.date.available 2022-06-24T09:43:26Z
dc.date.issued 2022-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2871
dc.description.abstract Ковид-19 цар тахал дэгдсэнээр ЗГ-ын зүгээс цар тахлын цочролыг бууруулах, иргэдийн ажлын байрыг хамгаалах, аж ахуй нэгж, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2020 онд нийтдээ 2.4 их наяд төгрөг зарцуулан, нийгмийн хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Энэхүү арга хэмжээ нь өрхүүдийн амьжиргааг дээшлүүлж, хэрэглээг бууруулахгүйгээр эдийн засгийг тогтвортой байлгах зорилготой байсан ч иргэдийн зарим хэсэг нь ЗГ-аас олгосон тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтөөс бий болсон мөнгөн орлогоо хадгалах хандлагатай байжээ. Үүнээс халамжийн бодлого нь олон нийтийг хамарсан нь үр ашиггүй, өндөр орлоготой өрхүүдийн хувьд хэрэглээг нэмэгдүүлэхээсээ илүү хадгаламжийг нэмэгдүүлсэн байна гэх таамаглалуудын хүрээнд ӨНЭЗС-ны 2020 оны өгөгдлийг ашиглаж, мөнгөн зарлагын аль хэсэгт байгаа өрхүүд нь халамжийн нөлөөгөөр хадгаламж эсвэл хэрэглээгээ нэмэгдүүлж байгааг тогтоохын тулд квантил регрессийн арга зүйг ашиглан үнэллээ. Судалгааны үр дүнд бага мөнгөн зарлагатай өрхүүдийн хувьд тэтгэвэр тэтгэмж нь илүү үр ашигтай, өндөр мэдрэмжтэй буюу хэрэглээгээ нэмэгдүүлсэн байна. Мөнгөн зарлагын хэмжээгээрээ медианаас дээш байгаа өрхүүдийн хувьд хасах коэффициенттой буюу халамж өгснөөр хэрэглэх бус хадгалж байна гэсэн үр дүн гарсан байна. en_US
dc.subject Өрхийн төсөв, өрхийн орлого, өрхийн зарлага, квантил регресс, ХБКА en_US
dc.title Ковидын үеийн өрхийн төсөв: Квантил регрессийн шинжилгээ en_US
dc.title.alternative Household budget during the COVID-19 pandemic: Quantile regression analysis en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Пүрэвжав, Гантөмөр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах