СЭЗИС - Бүтээлийн сан

Жагсаал, цуглааны бүртгэлийн эрх зүйн зохицуулалт

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Болдбаатар, Дэлгэрмаа
dc.contributor.author Очир, Саруулсайхан
dc.date.accessioned 2022-06-24T09:38:30Z
dc.date.available 2022-06-24T09:38:30Z
dc.date.issued 2022-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2870
dc.description.abstract Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д Монгол улсын иргэн “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Тайван жагсаал, цуглаан хийх нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх нэгэн арга бөгөөд “тайван” хэмээн тодотгосон нь иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ нийгмийн хэв журмыг баримтлан бусдын эрүүл мэнд, өмч хөрөнгөд хохирол учруулахгүй, хүчирхийлэл, халдлага үйлдэхгүй байхыг илэрхийлжээ. Үүнийг хангахын тулд тодорхой дэг журмыг тодорхойлох шаардлага тулгарна. Монгол улсын хувьд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар жагсаал, цуглаан хийх газар, зохион байгуулагч түүний үүрэг, оролцогчийн үүрэг, жагсаал, цуглааны бүртгэлийг зохицуулсан. Жагсаал, цуглааны бүртгэл нь 1994 онд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль батлагдсанаар уг хуулиар зохицуулагдаж эхэлсэн ч энэ нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж буй тохиолдлууд гарсаар байна. Тиймд уг асуудлыг хууль эрх зүйн үүднээс зохицуулахын тулд жагсаал, цуглааны бүртгэлийг судлах шаардлага байх ба уг судалгааны илтгэлд жагсаал, цуглааны бүртгэлийн эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлууд болон түүнийг шийдвэрлэх арга замын талаар тусгав. en_US
dc.subject жагсаал, цуглаан, хүний эрх, эрх чөлөө en_US
dc.title Жагсаал, цуглааны бүртгэлийн эрх зүйн зохицуулалт en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах