Хураангуй:
Үнэт цаасны зах зээл дэх хууль зүйн зөвлөх үйлчилгээ нь тухайн зах зээлийн үйл ажиллагааг хууль, дүрэм, журмын дагуу явагдах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдад үнэт цаасны танилцуулгаар дамжуулан, баталгаатай эх сурвалжид үндэслэн шийдвэр гаргах боломжийг олгодог ач холбогдол бүхий үйлчилгээ юм. Манай улсын хувьд хууль зүйн зөвлөх үйлчилгээ, хууль зүйн дүгнэлт гэх ойлголтууд нь харьцангуй шинэ бөгөөд олон нийт энэ талаар мэдээлэлтэй байж шийдвэр гаргалтандаа ашиглаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс хууль зүйн дүгнэлтийн талаар олон нийтийн мэдлэгийн түвшинг тодорхойлох цаашлаад энэхүү үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, практикт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, арга замыг ирэлхийлж олон улсын туршлагыг судалж санал, дүгнэлт боловсруулсан болно.