Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь онолын хэсэг, Монгол улсын биржийн бус зах зээлийн өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалт, судалгаа шинжилгээний хэсэг гэсэн гурван бүлэгтэй. Онолын хэсэгт биржийн бус зах зээлийн үүсэл хөгжил, биржийн бус зах зээл дээр арилжаалагдах үнэт цааснууд, биржийн ба биржийн бус зах зээлийн харьцуулалт зэргийг багтаасан ба ингэхдээ Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, эрх зүйн судлаач, эрдэмтдийн тайлбарласан онол арга зүйд тулгуурласан.
Монгол улсын биржийн бус зах зээлийн өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалт бүлэгт биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа, Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөө, ач холбогдол, эрх зүйн зохицуулалтын талаар тайлбарласан.
Судалгаа шинжилгээний бүлэгт биржийн бус зах зээл өндөр хөгжсөн улсуудын эрх зүйн зохицуулалтын талаар авч үзсэн ба үүнд Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын эрх зүйн зохицуулалтыг багтаасан. Мөн эдгээр улсуудын эрх зүйн зохицуулалтыг өөрийн улсын зохицуулалттай харьцуулан цаашид биржийн бус зах зээлд ямар эрсдэл гарах боломжтой вэ, тэрхүү эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг асуудалд өөрийн санал дүгнэлтийг өгсөн болно.