Хураангуй:
Монгол улсын банкны тухайн хуульд 2021 оны нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд нь хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан бөгөөд үүнээс банкны системд нөлөө бүхий 5 банкийг заавал нийтэд нээлттэй хувьцаат компани байхаар хуульчилсан байна. Уг өөрчлөлтийн биелэлт нь гол зорилго болох хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах боломжтой эсэх, түүнд тулгамдаж буй асуудлын судалгаа, мөн банкнуудын хувьцаа гаргалтын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, түүнийг хэрхэн сайжруулах талаар тус судалгааны ажлын хүрээнд дүгнэлт гаргахыг зорилоо. Судалгааг хууль зүйн харьцуулсан судалгааны аргыг голлон ашигласан бөгөөд ингэснээр тухайн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлыг олон талаас дүгнэх, ирээдүйд үүсэж болохуйц ямар харилцааг зохицуулах шаардлагатайг тодорхойлох боломжийг олгох юм.