Хураангуй:
МУХБ нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбарт хэрэгжих буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, нийгэм эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх зорилготой банк билээ. Манай улсын хувьд МУХБ-ны зээлийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаанд үнэлгээ шинжилгээ хийж, зээлийн дотоод үнэлгээний арга, аргачлалуудыг боловсронгуй болгож нэвтрүүлэх мөн эдийн засгийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөтэй урт хугацааны санхүүжилтийг зөв салбар, нэгжид хүргэж үр ашигтай ажиллахын тулд хөгжлийн банкны үйл ажиллагаа ямар байх ёстой, хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлох зэрэг эдийн засаг талаас нь судалсан судалгааны ажлууд байсан бол тус судалгааны ажлын хувьд МУХБ-ны үйл ажиллагааг зохицуулах 2011 оны хууль, дүрэм журмууд болон 2017 онд шинэчлэгдэн батлагдсан хуулийн зохицуулалтыг харьцуулах, түүнчлэн МУХБ-ны хууль, эрх зүйн хэрэгжилтийг дэлхийд үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй улсуудын Хөгжлийн банкны хууль, эрх зүйн орчинтой харьцуулан судласан юм.