Хураангуй:
Технологийн хөгжлийн нөлөөгөөр олон улсын санхүүгийн салбар тэр дундаа арилжааны банкны үйл ажиллагаанд технологийн шинэчлэлт, хөрөнгө оруулалт багагүй хийгдэж байна. Энэхүү технологийн шинэчлэлт, хөрөнгө оруулалт нь салбарын дэвшлийг бий болгож, үйл ажиллагааны үр ашигт байдлыг нэмэгдүүлж, зардлыг бууруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжид сайнаар нөлөөлж байна. Иймээс дотоодын арилжааны банкнуудын тогтвортой үйл ажиллагааны үндэс суурь болох дотоод аудитын үйл ажиллагааг санхүүгийн технологи ашиглан сайжруулах боломжийг судаллаа.