dc.description.abstract |
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд арилжааны банкны нөлөө үнэмлэхүй их байдаг учир тэдгээрийн үйл ажиллагааг хянах, зохицуулахад банкны зайны хяналтын тогтолцоо сайн байх шаардлагатай. Ингэснээр ашиггүй зардлыг нэмэгдүүлэхгүй, үр ашигт байдалд эерэгээр нөлөөлөх, мэдээллийн аюулгүй байдлыг хангалттай хянах, нууцлалын зэргийг өндөр байлгах, мөн цаашлаад банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, өөрийн хөрөнгийн хэмжээг өсгөх давуу тал байдаг.
Банкны үйл ажиллагааны хүрээ өргөжин, шинэ техник технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэхийн хирээр банкны өдөр тутмын бүртгэлийн үйл ажиллагаанд шинэ төрлийн эрсдлүүд бий болж байдаг. Эдгээр эрсдлүүдийг арилжааны банк зайнаас хянахдаа уламжлалт аргаар буюу гар ажиллагаатай механик хэлбэрээр зөрчлийг орхигдуулах асуудлууд тулгардаг. Иймд банкны салбарын хяналт, шалгалтын одоогийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэн дутагдалтай талуудыг илрүүлэх, авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд боловсруулах шаардлагатай байна. |
en_US |