СЭЗИС - Бүтээлийн сан

Нео банкийг Монголд нэвтрүүлэх боломж, түүний бизнес загвар

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Түмэндэмбэрэл, Мөнгөнцэцэг
dc.date.accessioned 2022-06-24T07:27:34Z
dc.date.available 2022-06-24T07:27:34Z
dc.date.issued 2022-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2851
dc.description.abstract Нео банк нь инноваци болон шинэлэг технологийг хослуулан банкны салбарт шинэчлэлийг авч ирж буй ямар ч биет салбаргүйгээр үйл ажиллагаа явуулдаг цахим банк юм. Мөн нео банкийг “Чалленжер банк” гэж нэрлэдэг. Дэлхий дахинд финтект суурилсан энэхүү банк хэрэглэгчдийн анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ. Анх тэртээ 2010 онд анхны нео банк бий болсон гэж үздэг бөгөөд 2007-2009 оны санхүүгийн хямралын дараа олон тооны финтек банкны стартапууд энэхүү нео банкны үүслийг тавьсан байна (Wikipedia, 2022). Эдгээр банкууд нь интернэт орчинд ухаалаг утастай хэн бүхэн банкны үйлчилгээг хүссэн газраасаа, хүссэн үедээ авах боломжийг олгодог нь гол инноваци нь болж байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай орны интернэт хэрэглэгчид болон ухаалаг утас хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд банкны цахим үйлчилгээнүүд ч мөн хурдан хугацаанд амжилттай нэвтэрч чадаж байгаа билээ. Иймээс банкны салбарын дэлхийн чиг хандлагыг судлан Монголд нэвтрэх орчин нөхцөл, боломж бололцоог судлах нь цаг үетэйгээ уялдах судалгаа гэж үзэж буй. Учир нь манай оронд финтект суурилсан санхүүгийн үйлчилгээ сүүлийн 3 жилийн хугацаанд асар хурдацтай нэмэгдэж байгаатай адил нео банк нэвтрэх нь цаг хугацааны асуудал юм. Түүнчлэн түүнд зориулсан бизнес загварыг олон улсын томоохон нео банкуудын бизнес загвартай харьцуулан боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд Монголд нэвтрэх боломжийг эрхзүйн орчны зүгээс Өмнөд Солонгос, Энэтхэг, Их Британи гэсэн гурван орны эрхзүйн орчинтой харьцуулан судаллаа. Эрхзүйн орчноос гадна 100% дижитал банк нэвтрэхэд технологи, болон суурь орчны бэлэн байдлыг үнэлэх зорилгоор Ази Номхон Далайн бүс нутгийн нео банкийг амжилттай нэвтрүүлсэн арван улстай “Дижитал бэлэн байдлын индекс, Дэлхийн финтекийн индекс, Сүлжээний бэлэн байдлын индекс, Интернэт хэрэглэгчдийн тоо, Эдийн засгийн өсөлт” зэрэг үзүүлэлтүүдээр харьцуулсан чанарын судалгааг хийлээ. Мөн бизнес загварын хавтгайг дэлхийн хамгийн шилдэг гурван нео банкууд болох Revolut, N26, Monzo зэрэг банкуудын бизнес загварын хавтгайтай харьцуулан шинжилж бизнес загварын хавтгайн хамгийн түгээмэл таван хэв шинжийн нэг болох Freemium хэв шинжтэй байгааг тодорхойлж Монголд нэвтрүүлэх нео банкны бизнес загварыг боловсрууллаа. en_US
dc.subject Нео банк, Дижитал банк, Чалленер банк, Бизнес загвар en_US
dc.title Нео банкийг Монголд нэвтрүүлэх боломж, түүний бизнес загвар en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Сайнбаяр, Баярбаатар


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах