СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улсын засгийн газрын гадаад өрийн эдийн засагт урт болон богино хугацаанд үзүүлэх нөлөөлөл

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Эрдэнэ-Очир, Лхагва-Очир
dc.date.accessioned 2022-06-24T04:53:16Z
dc.date.available 2022-06-24T04:53:16Z
dc.date.issued 2022-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2844
dc.description.abstract Монгол улсын нийт гадаад өр 2015 оны байдлаар 22.7 тэрбум доллар байсан ба үүний 16% буюу 3.7 тэрбум доллар засгийн газрын өр эзэлж байв. Харин 2021 оны байдлаар улсын нийт гадаад мөн үеэс 45% аар өсөж 33.1, засгийн газрын өр 2.2 дахин өсөж 8.4 тэрбум доллар болов. АНУ-ийн үндэсний хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банкны эдийн засагчид 2022 онд Монгол улсыг өрийн дарамтад орж болзошгүй орнуудын жагсаалтад оруулав. Үүнээс харахад манай улсын гадаад өр нь макро эдийн засгийн орчинд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгааг харуулж байна. Монгол улсын засгийн газрын гадаад өр нь эдийн засгийн өсөлтөд урт болон богино хугацаанд хэрхэн нөлөөлөх талаар өнөөгийн болон өнгөрсөн нөхцөл байдалд тулгуурлаж шинжлэн судалснаар өрийн зохистой харьцааг тодорхойлж, дүгнэлт, санал зөвлөмжийг боловсруулахад энэхүү судалгааны зорилго оршино. Судлаачийн зүгээс Монгол улсын засгийн газрын гадаад өр нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх ба бүр цаашлаад эдийн засагт дарамт үүсгэх магадлалтай хэмээн таамаглаж байна. Эмпирик шинжилгээний хүрээнд 2000-2021 оны хугацааны цуваан өгөгдөл дээр тулгуурлан Солоугийн өсөлтийн загвар болон хожимдолтой алдаа засварлах загвараар тус тусад нь шинжилгээг хийлээ. Үүний үр дүнгээс харахад засгийн газрын гадаад өрийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 52% байхад эдийн засгийг хамгийн ихээр дэмжих бөгөөд энэ харьцаа 105%-иас хэтэрсэн тохиолдолд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ба эдийн засагт гадаад өр дарамт учруулах нөхцөлийг бий болгоно гэж үзэж байна. en_US
dc.subject Гадаад өр, эдийн засгийн өсөлт, засгийн газрын өр, ДНБ en_US
dc.title Монгол улсын засгийн газрын гадаад өрийн эдийн засагт урт болон богино хугацаанд үзүүлэх нөлөөлөл en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Жамсрандорж, Дэлгэрсайхан


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах