Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсад тогтвортой хөрөнгө оруулалтын санг нэвтрүүлэх боломжийн талаар судаллаа. Ингэхдээ олон улсад энэ төрлийн сангийн үйл ажиллагаа, эрх зүйн орчин, статистик тоон мэдээлэл ямар байгааг судлан, Монгол улсын хөрөнгө оруулалтын сан болон тогтвортой хөгжлийн талаарх ойлголт, нөхцөл байдал, эрх зүйн орчин ямар байгааг тодорхойлж, харьцуулалт хийлээ. Чанарын судалгаан дээр үндэслэн олон улсад амжилттай хэрэгжиж буй тогтвортой ХОС-ын кейс, хөрөнгө оруулагчдаас тандалтын судалгаа, МХБ-ын Топ 20
индекс дотроос тогтвортой хөрөнгө оруулалтын багц бүтээгдэхүүн гаргах боломжтой
эсэх талаар судалсны үр дүнд одоогоор Монгол улсад тогтвортой хөрөнгийн зах зээлийн хөгжил эхэн үе дээрээ явагдаж байгаа учраас шинээр гарсан хууль эрх зүй бүрэн хэрэгжиж эхэлснээр бий болох боломжтой гэж дүгнэн, санал зөвлөмж боловсруулсан болно.