Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар хүчин зүйлд суурилсан пассив багцын удирдлагыг хэрэгжүүлэхэд тулгардаг бэрхшээл байдаг эсэх, мөн үүнийг Монголын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдалд тулгуурлан ашиглах боломжтой эсэхийг тодруулахыг зорьсон юм. Тухайн удирдлагын
хэрэгжилтийг нарийвчлан судлахын тулд ҮЦК-с ярилцлагын аргаар судалгаа аван,
ямарваа нэгэн хүчин зүйлийг макро эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан багц
бүрдүүлэн, өгөөжийг тооцсон. Мөн, ижил төстэй хэмжээ, өсөлт бүхий хөрөнгийн зах
зээлтэй улс орнуудад хүчин зүйлд суурилсан пассив удирдлагыг хэрэгжүүлэн
ашигласан байдлыг судаллаа.