dc.description.abstract |
Ногоон зээл нь 2020 оноос эхэлж арилжааны банкуудаар дамжин гарч эхэлсэн. Тиймдээ ч маш бага хэмжээгээр гарч байгаа буюу нийт олгосон зээлийн нэг орчим хувь нь л ногоон зээл байдаг байна. Нөгөөтэйгүүр төр, ногоон зээлийн холбооноос жил бүр тодорхой хэдэн арилжааны банкийг сонгож хөнгөлөлт, татаас олгох маягаар иргэд, ААН-үүдэд 2-8 хувийн зээл олгодог. Үүнтэй холбоотойгоор банкууд өөрсдийн ногоон зээлийн олголтоо нэмэгдүүлэх, гаднаас хямд өртөгтэй эх үүсвэр татахын тулд тавигдах шаардлагаа энгийн зээлээс арай багаар тогтоох эсвэл гуравдагч байгууллагатай хамтраад утааг бууруулах ч юмуу, байгаль орчинд сайнаар нөлөөлөх төсөл хэрэгжүүлж байгаа бол тавигдах шаардлага нь энгийн зээлээс бага байх тохиолдол бий болдог. Тиймээс тавигдах шаардлага нь буурч байгаа болохоор дагаад ногоон зээлийн эрсдэл өсөх боломжтой, гэхдээ ийм төслийн зээлүүдийн хувьд арилжааны банкны өөрийн олгож байгаа зээлээс ялгаатай, гол зорилго нь эдийн засгийн ашиг авчрах бус байгаль, орчинд ээлтэй үйл ажилллагаа, төсөл хэрэгжүүлэх юм. Магадгүй үүнтэй холбоотойгоор чанаргүй ногоон зээл өндөр түвшинд байж болох юм. Ногоон зээлийн эрсдэлд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгааг олон хүчин зүйлсийн регресс ашиглан 2020 оноос 2022 оны 1-р улирал дуустал өгөгдөл дээр хийсэн болно. |
en_US |