СЭЗИС - Бүтээлийн сан

Бетон зуурмагийн үйлдвэр байгуулах бизнес төлөвлөгөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхболд, Цовоо
dc.contributor.author Юмчмаа, Уянга
dc.date.accessioned 2016-02-26T03:19:14Z
dc.date.available 2016-02-26T03:19:14Z
dc.date.issued 2016-02-26
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/282
dc.description.abstract Барилгын салбарыг төрөөс бодлогоор дэмжсэнээр энэ салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн. Гэсэн хэдий ч 2014 оноос эхлэн улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан өсөлтийн хурд удааширч байгаа хэдий ч цаашид барилгын салбар дахь их бүтээн байгуулалт үргэлжлэх нь зайлшгүй юм. Тус “Бридж Констракшн” ХХК нь 1996 оны 12 сараас эхлэн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Бридж” группын үйлдвэрлэлийн салбарын охин компани юм. Байгуулагдсан цагаасаа хойших өнөөг хүртлэх хугацаанд дотоод гадаадын компаниудтай хамтран 90 гаруй барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулсан. Тухайлбал, нийслэлд 60 орчим ерөнхий боловсролын дунд сургууль, оффисын барилга, эмнэлэгийн барилга, орон сууц, шилэн кабель, дизель станц суурилуулах, автозамын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн ажлуудыг гүйцэтгэж ирсэн. Манай улсын хэмжээнд 2015 оны байдлаар 140 гаруй бетон зуурмагийн үйлдвэр байдгаас 45 нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг, эдгээрийн ихэнх нь барилгын компаниудын дэргэд байрласан байдаг ба үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээл дээр нийлүүлэхгүй зөвхөн өөрсийн хэрэгцээг хангах зарчмаар ажилладаг. Тус компани нь мөн дээрх жишгээр цаашид үйл ажиллагаандаа ашиглагдах барилгын бетонон зуурмагийг үйлдвэрлэхээс гадна “Бридж Констракшн” ХХК-ийн нэрийн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж барилгын материалын үйлдвэрлэлд өөрсдийн гэсэн бодитой хувь нэмрийг оруулна.Түүнчлэн Монгол Улсын үндсэн хуулинд заасан иргэд “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”-ийг хангахад шууд бусаар оролцох юм. en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject бетон зуурмагийн зах зээл en_US
dc.subject үйлдвэрийн байршил en_US
dc.subject ажлын нэгж en_US
dc.subject чиглүүлэх арга en_US
dc.subject бетон зуурмаг en_US
dc.subject үйлдвэр байгуулах en_US
dc.subject бизнес төлөвлөгөө en_US
dc.title Бетон зуурмагийн үйлдвэр байгуулах бизнес төлөвлөгөө en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах