dc.description.abstract |
Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадвал тухайн улс эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлж, хөгжлөө нэмэгдүүлж чадсан байдаг. Гэвч манай улсын хувьд хүн амын ихэнх хувь нь хадгаламжийг сонгодог бөгөөд энэ нь санхүүгийн зах зээлийн дийлэнх хувийг банк болон банк бусын салбар үлдсэн цөөн хувийг хөрөнгийн зах зээл эзэлж байгааг харуулж байна. Энэ нь үр ашиггүй хуваарилалт байгаа бөгөөд иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас үүдэн хэрхэн хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй байгаатай холбоотой юм.
Иймд зөвлөх үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй ба хөрөнгө оруулагчид тохирсон бодитой зөвлөгөө өгч чадвал оновчтой хөрөнгө оруулалт нэмэгдэх юм. Гэхдээ зөвхөн нэг хэрэгсэлд хөрөнгө оруулах бус багц үүсгэн хөрөнгө оруулах нь эрсдэлийг бууруулж өгдөг. Үүний тулд хөрөнгө оруулагчийн зан төлөв, эрсдэлийн мэдрэмж, хөрөнгө оруулалтын зорилго зэргийг харгалзан тухайн хүнд тохирсон хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг боловсруулах нь хөрөнгө оруулагчийн өгөөжийг нэмэгдүүлж, идэвхийг нэмэгдүүлэх бөгөөд энэ хөрөнгийн зах зээл цаашлаад санхүүгийн зах зээл болон эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болж өгнө. |
en_US |