СЭЗИС - Бүтээлийн сан

Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн оновчтой бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Болд, Халиунаа
dc.date.accessioned 2022-06-23T07:51:38Z
dc.date.available 2022-06-23T07:51:38Z
dc.date.issued 2022-06-23
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2825
dc.description.abstract ХОМК нь хувь хүмүүс, байгууллага пүүсүүд, хөрөнгийн зах зээл, улсын эдийн засаг гээд бүхий л нэгж түвшинд ач холбогдолтой , тэдгээрийн хөгжил дэвшилд чухал нөлөөтэй байгууллага байдаг. Харин хөрөнгийн зах зээл нь идэвхитэй байхын тулд оролцогч талууд буюу хувьцаат компаниуд, хөрөнгө оруулагчид , болон дундын зуучлагч компаниуд буюу хөрөнгийн зах зээлийн худалдах болон худалдан авах талын пүүсүүдийн оролцоо чухал байдаг. Худалдан авах тал нь мөнгө эсвэл сангийн менежментийн зорилгоор үнэт цаасны томоохон хэсгийг худалдан авч хөрөнгө оруулалт хийдэг санхүүгийн зах зээлийн хэсэг юм. Харин худалдах тал нь үнэт цаас гаргах , сурталчлах, олон нийтэд худалдах үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн зах зээлийн нөгөө тал юм. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд дээрх хоёр төрлийн пүүсүүдийн оролцоо жигд байх нь чухал байдаг хэдий ч Монгол улсын хувьд худалдах талын пүүсүүд илүү олон байхад худалдан авах талын пүүсүүдийн тоо харьцангуй цөөн, үйл ажиллагааны идэвхи сул байдаг байна. Тухайлбал Монгол улсад албан ёсны зөвшөөрөлтэй идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 54 үнэт цаасны компани байдаг бол ХОМК 34 байдаг хэдий ч хөрөнгө оруулалтын сан удирдан, хэрэглэгчдэдээ зохих ёсны мэдээ мэдээлэл өгөн, идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг компани цөөн байна. Хэдий ХОМК нь манай улсад харьцангуй түгээмэл бус байгаа хэдий ч хөрөнгийн зах зээлийн голлох оролцогч байх ёстой уг пүүсийн амжилттай үйл ажиллагаа явуулах бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлох нь хөрөнгө оруулалтын менежментийн салбар болон хөрөнгийн зах зээлийн хөгжилд ач холбогдолтой юм. en_US
dc.subject ХОМК, бүтэц зохион байгуулалт en_US
dc.title Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн оновчтой бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах