dc.description.abstract |
Монгол улсын санхүүгийн зах зээлийн хамгийн том хэсгийг эзлэгч банкны секторт хамааралтай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нөлөө бүхий 5 банк нь зохицуулалтын дагуу нээлттэй компани болох үүрэг хүлээж байгаа бөгөөд энэ нь банкны гэлтгүй санхүүгийн салбарын бүхий л хэсэгт хүрэх томоохон шинэчлэл юм. Арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болсоноор засаглал, эрсдэлийн удирдлага, хөрөнгө таталт зэрэгт олон өөрчлөлт үзүүлэхийн сацуу салбарын өрсөлдөөнийг сайжруулах, үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг санхүүгийн экосистемд эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжилд өсөлт үзүүлэх зэрэг хандлагатай байна.
Түүнчлэн нээлттэй хувьцаат компани болох үе шатанд шууд хамааралтай үнэт цаасны байгууллагууд, цаашлан хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөлөл нь мэдэгдэхүйц байгаа бөгөөд иргэд, хөрөнгө оруулагчдын зах зээлийг харах өнцөг, хөрөнгө оруулалтын хэмжээ зэргийг өсөлтийн хамаарлыг тус судалгааны ажлаар харуулахаар зорив. |
en_US |