Хураангуй:
Биржээр арилжаалагддаг сан буюу Exchange Traded-Funds нь хөрвөх чадвартай, хөрөнгө оруулалтын үйлчилгээний шимтгэл бусад хамтын сангуудтай харьцуулахад бага бөгөөд олон улсын туршлагаас харвал татварын таатай зохицуулалттай байдаг учраас Монголд нэвтрүүлснээр мэргэжлийн бус хөрөнгө оруулагчдад илүү эрсдэл багатай, хялбар, хямд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох юм. Одоогийн байдлаар манай оронд цөөн тооны хамтын сангууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд БАС хараахан нэвтрээгүй байгаа тул олон улсын туршлага, кейс дээр үндэслэн уг төрлийн санг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх боломж, арга замыг эрэлхийлэн, санал зөвлөмж боловсруулахыг зорилоо.