Хураангуй:
Үйл ажиллагааны эрсдэл нь зөвхөн нэг төрлийн бус, олон хүчин зүйлээс шалтгаалан үүсдэг. All first Financial луйврын арилжаанаас 691 сая ам.долларын алдагдал хүлээсэн, House Hold Finance төлбөр тооцооны бүртгэлийг буруу хөтөлснөөс 484 сая ам.долларын алдагдал хүлээсэн түүнчлэн Bank of New York 2001 оны 9 сарын 11 террорист халдлагын улмаас 140 сая ам.долларын алдагдлыг үйл ажиллагааны эрсдэлээс шалтгаалан тус тус хүлээсэн байна. Манай улсын арилжааны банкууд эрсдэлийн удирдлагыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлж буй хэдий ч үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, удирдах, хянах аргазүйг боловсронгуй болгох нь одоо үед ч чухал ач холбогдолтой. Иймд энэхүү судалгаандаа манай улсад үйл ажиллагаагаа явүүлж буй 11 арилжааны банкууд үйл ажиллагааны эрсдэлийн хүрээнд ямар бодлого, журам ашигладаг, хэрхэн шийдвэр гаргадаг, ажилчдын мэдлэг боловсролын талаар анкет асуулгын аргаар судалгаа авч эмпирик шинжилгээ жийж судалгаандаа үндэслэн дүгнэлт хийсэн.