dc.description.abstract |
Энэүү судалгааны ажлаараа Ковид-19-н нөлөөгөөр арилжааны банкны цахим шилжилттэй холбоотой харилцагчдад тулгамдсан асуудлыг олж илрүүлэх мөн банкны ажилчдын зүгээс дижитал шилжилттэй холбоотойгоор тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх зорилгын хүрээнд банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээнд орсон өөрчлөлтүүд болоод дижитал шилжилт нь бидний амьдралт хэрхэн үр нөлөө үзүүлснийг судалсан болно. Судалгааны ажлын хүрээнд арилжааны банкны нийт 225 харилцагч, системд нөлөө бүхий 5 банкны 41 ажилтнаас 2 төрлийн анкетын судалгааг цахим хэлбэрээр авч, судалгаа шинжилгээ хийж үр дүнг нэгтгэлээ. Судалгааны үр дүнд ковид-19 цар тахал нь банкны ажилтан болоод харилцагчдад хэдэн хэдэн хүндрэлүүдийг бий болгож байсан. Гэсэн хэдий ч зарим ковидын улмаас интернэт банкны хэрэглээ нэмэгдэж, банкны зүгээс ч интернэт банкиндаа маш их сайжруулалт хийсэн нь дижитал банкны хөгжил сайжирсныг харуулж байна. Мөн иргэд ковидын дараа ч интернэт банкийг хэрэглэх хандлагатай байгаа нь цаашид банкны ачааллыг бууруулах, мөн ашиг орлогыг нэмэгдүүлэх төлөвтэй байна гэж үзлээ. АТМ хэрэгдэх хүмүүс багассан нь ирээдүйд бэлэн мөнгө хэрэглэдэг хүмүүс бараг байхгүй болж магадгүй бөгөөд иргэд цахим мөнгө ашиглаж төлбөр тооцоогоо хийдэг болж, финтекийн хөгжил асар хурдацтай өсөн нэмэгдэх юм. |
en_US |