СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭХ ҮР АШИГТ ЗАХ ЗЭЭЛИЙН ГАЖУУДЛУУДЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхжаргал, Элдэв-Очир
dc.contributor.author Баттөр, Номин
dc.date.accessioned 2022-06-21T09:00:39Z
dc.date.available 2022-06-21T09:00:39Z
dc.date.issued 2022-06-21
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2808
dc.description.abstract Эдийн засгийн хадгаламжийн жинлэсэн дундаж хүү буурч харин нөгөө талд зээлийн жинлэсэн дундаж хүү сүүлийн жилүүдэд өссөн нь хувь хөрөнгө оруулагчдаас эхлүүлэн хөрөнгийн зах зээлийн арилжаанаас хэвийн бус ашиг, өгөөж олох арга замыг эрэлхийлэх болсон. Онолын хүрээнд энэхүү үзэгдлийн зах зээлийн гажуудал гэдэг ба дотор нь календарийн төрлийн гажуудлууд томоохон хэсгийг нь эзэлж байдаг. Тиймээс судалгааныхаа ажлын хүрээнд тус төрлийн гажуудалд анхаарлаа хандуулах болсон юм. Судалгааны үндсэн асуудал бол: 1. Монголын хөрөнгийн зах зээл үр ашигтай эсэх? 2. Үр ашгийн онолтой зөрчилдөж байвал календарийн гажуудал, нөлөө байгаа эсэх? 3. Тус нөлөө нь цаг хугацааны интервал тус бүрт тогтвортой илэрч буй эсэх? Календарийн гажуудал гэдэгт долоо хоногийн өдрүүдийн нөлөө, саруудын нөлөө, сарын эхэн ба сүүл үеийн нөлөө болон баярын өдрүүдийн нөлөөг авч үзсэн. Судалгааг дедуктив хандлагаар, тоон шинжилгээний аргазүйг ашиглан хоёрдогч өгөгдөл дээр шинжлэн хийх болно. Судалгааны өгөгдөл нь Топ 20 индексийн 2012 оны 1-р сараас эхлэн 2022 оны 3-р сарын 22 өдрийг хамрах ба хугацааны хувьд 3 бүлэг буюу 2012.1-2017.1, 2017.1-2022.3 болон нийт хугацааны туршид гэсэн ангилалаар авч үзнэ. Тэг таамаглалыг гажуудал бүр дээр дэвшүүлж α=0.05-тай Т-тест хийсэн. Үүний дараагаар гарсан үр дүнг баталгаажуулахын тулд 6 төрлийн хувьцаат компанийн мэдээлэл дээр шалгасан болно. en_US
dc.subject Үр ашигт зах зээлийн таамаглал, үр ашигт зах зээлийн гажуудал, долоо хоногийн өдрүүдийн нөлөө, сарын эхэн ба сүүл үеийн нөлөө, саруудын нөлөө, баярын өдрүүдийн нөлөө. en_US
dc.title МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭХ ҮР АШИГТ ЗАХ ЗЭЭЛИЙН ГАЖУУДЛУУДЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах