СЭЗИС - Бүтээлийн сан

Хөндлөнгийн аудитын чанарын хяналтыг сайжруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бадарч, Авирмэд
dc.contributor.author Батмөнх, Ариунбат
dc.date.accessioned 2022-06-21T08:24:46Z
dc.date.available 2022-06-21T08:24:46Z
dc.date.issued 2022-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2805
dc.description.abstract Аудит нь ямар нэгэн үйл явдлын итгэх зэргийг нэмэгдүүлэхийн тулд хийгддэг аудитын мэргэжлийн үйлчилгээ юм. Аудитын гарц болох аудитын чанар нь хэрэглэгчдэд санхүүгийн тайлангийн найдвартай байдалд итгэх итгэлийг өгдөг. Аудитын чанарын тухай дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн онолын тодорхойлолт байдаггүй ба хүн болгон өөр утгатайгаар ойлгодог. Жишээ нь санхүүгийн тайлан хэрэглэгчдийн дунд хийсэн нэгэн судалгаагаар (Эпштеин ба Геигер,1994) хөрөнгө оруулагчдын 70% нь санхүүгийн тайланд материаллаг алдаа, залилан байхгүй гэдгийг аудитын фирм нь үнэмлэхүй баталгаажуулах ёстой гэж үзсэн байдаг. Үүнээс харахад томоохон хөрөнгө оруулагчид, төрийн байгууллага, хөрөнгийн зах зээл дээр шийдвэр гаргагчид, харилцагчид зэрэг санхүүгийн тайлангийн гадаад хэрэглэгчид аудитын эцсийн бүтээгдэхүүн болох аудитлагдсан тайлангийн чанартай байдалд ихээхэн анхаарал хандуулдаг байна. Манай орон нь аудитын үүсэл хөгжлөөрөө бусад хөгжингүй орнуудыг бодвол даруй 100 гаруй жилээр хойно хөгжсөн боловч 1990 онд чөлөөт эдийн засаг руу орсноос хойш тасралтгүй хөгжсөөр өдгөө 158 аудитын байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийд толгой цохьдог 5-н том аудитын байгууллагын салбарууд болох Ernst аnd Young, KPMG, Deloitte, PWC, BDO нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа нь энэ салбарын хөгжлийн төвшинг хэр хурдтай байгааг харуулж байна. Гэвч энэхүү хурдтай хөгжил дунд аудитын чанарын хяналтын хэрэгжилт нь оновчтой хэрэгжиж байгаа нь эргэлзээтэй. Манай улсын хувьд дэлхийн холбогдох байгууллагуудаас гаргасан дүрэм журмыг олон улсын жишигт хүрэхүйц мөрдөж байгаа эсэх мөн чанартай аудитын үйлчилгээ үзүүлж байгаа зэрэг нь тодорхойлоход бэрхшээлтэй байдаг билээ. en_US
dc.subject хөндөлнгийн аудит, чанарын хяналт en_US
dc.title Хөндлөнгийн аудитын чанарын хяналтыг сайжруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах