Хураангуй:
“Говь” ХК нь манай орны томоохон үйлдвэрүүдийн нэг юм. Тус компаний оёмол бүтээгдэхүүний цех буюу “Говь” салонд кашмерэн пальто, хүрэм, дээл, хөнжил зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус цехд бөөний үйлдвэрлэлээс гадна оёмол бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлэдэг. “Говь” салоны бүтээмжийг тооцож, түүнийг нэмэгдүүлэх боломжит арга замыг судалж, тодорхойлох зорилготой судалгааны ажил хийсэн.