СЭЗИС - Бүтээлийн сан

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бямбасүрэн, Даваажаргал
dc.contributor.author Өлзийбаяр, Шинэцэцэг
dc.date.accessioned 2022-06-21T07:35:28Z
dc.date.available 2022-06-21T07:35:28Z
dc.date.issued 2022-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2796
dc.description.abstract Бизнесийн байгууллагын гол зорилгын нэг нь ашгийг хамгийн өндөр төвшинд байлгах гэж үздэг үе аль хэдийн ард хоцорчээ. Үүний оронд тухайн бизнесийн үнэ цэнийг хамгийн өндөр төвшинд байлгах нь гол зорилго гэж тодорхойлдог болсон. Бизнесийн үнэлгээг тодорхойлсноор хамгийн чухал зүйлийн нэг нь хөрөнгө оруулагчид тухайлсан бизнест хөрөнгө оруулснаар тодорхой хугацааны дараа хэдэн хувийн өгөөж хүртэхээ мэдэж чаддаг. 2022 оны 5-р сарын байдлаар монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 179 хувьцаат компанийг Геологи, Уул уурхай эрэл хайгуул, Олборлолт, Газрын тосны салбар, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч салбар, Худалдаа, үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоолны салбар, Банк санхүүгийн үйл ажиллагааны салбар, Тээврийн салбар, Инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбар, Мэдээллийн технологийн салбар гэж 7 салбарт хуваан шинжилж үзэхэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нэг ширхэг ч байхгүй байна. Нээлттэй компаниудын үнэт цаасны үнэлгээний танилцуулгуудыг харахад тэдгээр компаниуд 3 төрлийн дүгнэлтийг заавал оруулж өгсөн байх шаардлагатай. Үүнд: Хараат бус аудиторын дүгнэлт, Үнэлгээний байгууллагын дүгнэлт, Хуулийн дүгнэлт. Үүнээс үзэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын бизнесийн үнэлгээ хийх арга зүй дутмаг байх магадлалтай юм. Энэхүү судалгааг хийж гүйцэтгэхдээ Шаннон Пратийн бичсэн “Бизнесийн үнэлгээ” номыг суурь болгон ашигласан. Асват Дамодараны 2022 оны 1-р сард шинэчилсэн хөгжиж буй зах зээлийн “Hospitals/ healtcare Facilities” салбарын тоон мэдээллүүдийг ашиглаж ирээдүйн өсөлт, прогноз, таамаглалыг нь дэвшүүлэх арга зүйг хэрэглэсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын бизнесийн үнэлгээг хийхдээ “Х” Хоспитал ХХК-ийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн мэдээллүүдэд шинжилгээ хийж ирээдүйн 5 жилийн таамаглалыг ул үндэслэлтэйгээр дэвшүүлж, орлогын хандлагаас хорогдуулсан мөнгөн урсгалын загвар, зах зээлийн хандлагаас нээлттэй жишиг компанийн арга зүйг сонгон ашигласан. en_US
dc.subject Бизнесийн үнэлгээ, Хөрөнгө оруулагч, Өгөөж, Хорогдуулсан мөнгөн урсгалын загвар, en_US
dc.title ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах