СЭЗИС - Бүтээлийн сан

B2C БОЛОН C2C ХЭЛБЭРИЙН ЦАХИМ ХУДАЛДААНД ТАТВАР НООГДУУЛАХ АРГА ЗАМЫГ ХАРЬЦУУЛАХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбаатар, Сарангэрэл
dc.contributor.author Анхбаяр, Болормаа
dc.date.accessioned 2022-06-21T07:20:40Z
dc.date.available 2022-06-21T07:20:40Z
dc.date.issued 2022-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2794
dc.description.abstract Дижитал эрин зууны техник технологийн хөгжил дэвшил, COVID-19 цар тахал гэх мэт олон хүчин зүйлийн нөлөөгөөр цахим худалдаа маш хурдацтай өргөжиж байгаа тул дэлхийн өнцөг булан бүрээс хэрэглэгчид онлайнаар худалдан авалт хийх давуу талыг олж мэдсээр байна. Amazon.com бол дэлхийн хамгийн алдартай платформ бол Алибаба ба Азийн олон орны эдийн засагт тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Амазоны цахим худалдааны платформ нь зөвхөн АНУ-д гэхэд 200 сая гаруй хэрэглэгчтэй юм. 2019 онд цахим худалдаатай холбоотой борлуулалтаас олсон нийт орлого 3.5 их наяд гаруй ам.доллар байсан ба, дэлхийн бүх жижиглэнгийн худалдааны 14 гаруй хувийг цахим худалдаа эзэлжээ. Энэ хандлага цаашдаа өсөлттэй үргэлжлэх төлөвтэй байна. Цахим худалдааны борлуулалт 2023 он гэхэд 6.5 их наяд доллар буюу дэлхийн нийт жижиглэнгийн худалдааны 22 орчим хувьд хүрнэ гэсэн тооцоолод хүрсэн байна. Үүний нэгэн адил Монгол улсын интернет хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, цахим худалдааг өдөр тутмын амьдралдаа ашиглах болсон. Тиймээс цахим худалдаанд зориулсан аливаа зохицуулалт илүү боловсронгуй, тодорхой болох шаардлага тулгарч байгаа юм. Үүнтэй холбоотой статистик мэдээллүүд дээр үндэслэн энэхүү судалгааны ажлаар хамгийн өргөн хэрэглэгддэг цахим худалдааны хэлбэрүүд болох C2C болон B2C хэлбэрийн цахим худалдаанд ямар эрх зүйн зохицуулалт байдаг, татвар хэрхэн ногдуулдаг талаар судлах шаардлага тулгарч байгаа юм. Аливаа улс орны хөрөнгө мөнгө, эдийн засгийн чухал эх үүсвэр нь татвар байдаг бөгөөд үүнийг хэрхэн улсынхаа хөгжил болон иргэн, хуулийн этгээдтэйгээ уялдуулах нь тухайн улсын хувьд маш чухал юм. Үүний дагуу энэхүү ажлын хүрээнд Монгол улс болон дэлхийд цахим худалдааны орлогоороо тэргүүлэгч улсууд болох БНХАУ болон АНУ-ыг сонгосон бөгөөд тухайн улсуудын хувьд татварын систем нь маш нарийн хөгжсөн учир Монгол улсын нөхцөл байдалтай харьцуулан судалсан. en_US
dc.subject Цахим худалдаа, Цахим бизнес, C2C, B2C, Татварын зохицуулалт en_US
dc.title B2C БОЛОН C2C ХЭЛБЭРИЙН ЦАХИМ ХУДАЛДААНД ТАТВАР НООГДУУЛАХ АРГА ЗАМЫГ ХАРЬЦУУЛАХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах