dc.description.abstract |
Манай улсад дотоод аудиттай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт одоогоор хараахан байхгүй учир дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлж буй компаниуд ДАОУИ-ээс батлан гаргасан дотоод аудитын тодорхойлолт, ёс зүйн дүрэм, стандартуудыг заавал дагаж мөрдөх ёстой. Эдгээрийн заавал дагаж мөрдөх удирдамжуудыг хэрхэн дагаж, мөрдлөг болгон, хэрэгжүүлж байгаагаас компанийн дотоод аудитын үйл ажиллагааны түвшин тодорхойлогдоно. Дотоод аудитын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, компанид үнэ цэнэ нэмэхэд дотоод аудиторуудын ур чадвар хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Компанийн дотоод аудиторын мэргэжлийн ур чадвараас тухайн компанийн үйл ажиллагаа, өрсөлдөх чадвар, байр суурь шалтгаална. Тийм учраас судлаач миний бие манай улсад дотоод аудитын үйл ажиллагаа хэрхэн явагддаг тухай судлах сэдэл төрсөн. Тухайн судалгааг салбартаа тэргүүлж буй нэг компанийн дотоод аудитын нэгжид хийж гүйцэтгэсэн.
Нэгдүгээр бүлэгт дотоод аудитын үүсэл хөгжил, хөгжлийн чиг хандлага, зорилго, дотоод аудитын үүргийг зарим ДАМПОУС-тай холбон тайлбарлаж, ДАМПОУХ-1200 ур чадвар, ур дүйн стандартыг дэлгэрэнгүй байдлаар тусган дотоод аудит ба хөндлөнгийн аудитын ялгаатай талууд болон төсөөтэй талууд мөн дотоод аудит ба дотоод хяналтын ялгаатай болон төсөөтэй талуудыг судласан. Хоёрдугаар бүлэгт судалгааны хэсгийг тусгасан. Тухайн чанарын судалгааг нэг компани сонгон авч тухайн компанийн дотоод аудитын нэгж дээр хийж гүйцэтгэсэн. Тухайн компанийн дотоод аудитын нэгж 2018 онд ТУЗ-ын шийдвэрээр байгуулагдан дотоод аудитын нэгжийн дарга, дотоод аудитын нэгжийн нарийн бичиг болон 10 дотоод аудитортой нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагааг явдаг. Судалгааг ярилцлагын арга болон анкетийн гэсэн 2 аргаар хийж гүйцэтгэсэн. Дотоод аудитын нэгжийн нарийн бичиг болон дотоод аудитороос үндсэн 10 асуулга нэмэлтээр 2 асуулга бүхий нийт 12 асуулгаар өөрийн биеэр ярилцлагын аргаар авсан. Бусад дотоод аудиторуудаас олон сонголттой 6 асуулт, “Тийм” “Үгүй” сонголттой 4 асуулт бүхий нийт 10 асуулттай Google Forms програм ашиглан анкетийн аргаар авсан. |
en_US |