Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд миний бие хэрэглэгчийн төлбөр төлөх сонирхолд тулгуурлан байгаль хамгаалах үйлчилгээний төлбөрийг тогтоохоор зорьж ажиллаа. Хүрээлэн буй орчны бүртгэлийн асуудал нь сүүлийн жилүүдэд дэлхий дахинд чухалд тооцогдох болсон ба томоохон байгаль орчны гамшгууд нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн бий болдог тул гамшигийг бий болохоос нь өмнө хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах хэрэгтэй. Монгол оронд сүүлийн 10 жилийн хугацаанд ойт хээрийн бүсийн экосистемийн тэнцвэрт байдал хүний буруутай үйл ажиллагаанаас болж алдагдаж доройтож байгаа. Тийм учраас байгаль орчноо хамгаалж, хүрээлэн буй орчинд нөлөөлөх зорилгоор энэхүү сэдвийг сонгон авч судалгаа хийсэн ба судалгааны ажил маань нийт 3 бүлгээс бүрдэх бөгөөд эхний бүлэгт сэдэвтэй холбоотой онолын судалгааг хийц гүйцэтгэсэн. 2-р бүлэгт экосистемийн үйлчилгээний төлбөр гадаадын улс оронд хэрхэн хэрэгждэг, мөн Монгол улсад нэвтрүүлэх арга зүй, байгаль хамгаалах үйлчилгээний төлбөр, байгаль хамгаалах үйлчилгээний төлбөрийн схемийн талаар судалсан. 3-р бүлэг Богд хан уулын ноён оргил Цэцээ гүний байгаль хамгаалах үйлчилгээний төлбөрийг тогтоох хэрэглэгчийн төлөх сонирхлыг оновчтой тогтоох онолын хүрээнд судалгаагаа хийв..