dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаараа худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Х" компанийг сонгон авч залилангийн шинж тэмдэг байгааг судалсан билээ. "Х" компани нь нийт 60 ажилчидтай бөгөөд итгэх түвшин нь 95% гэж үзэж эх олонлогийг төлөөлж чадах 58 хүнээс судалгаагаа авсан. Судалгааг Microsoft Excel програмын тусламжтайгаар үр дүнг боловсруулсан юм.
Энэхүү судалгааны ажлын маань гол зорилго нь байгууллагын ажилчдын залилангийн талаар хэр мэдлэгтэйд үндэслэн санхүүгийн залилан ба түүнийг хэрхэн олон улсын жишгийн дагуу илрүүлэх тухайн залиланд тохирох аргыг ашиглахыг боловсруулахад чиглэсэн билээ. Байгууллага дахь залилан мэхлэх гэмт үйлдэлд байгууллагын зүгээс ажилчид руу чиглэсэн анхаарал, хяналт болон үйл ажиллагааны дотоод хяналтын сул байдал нөлөөлдөг бол хувь хүний зүгээс ёс зүйгүй, муу хандлагатай байдаг зэргээс гадна хэд хэдэн хүчин зүйлс залилан гарахад нөлөөлж байгааг бас судалсан билээ. Аль ч салбарт авилгын асуудал ихээхэн аюултай түвшинд байгааг олон улсын судалгаанаас харж болно.
Санхүүгийн залиланг илрүүлэх нь цагдаагийн газар тэр тусмаа эдийн засгийн салбарт их чухал байр суурь эзэлдэг. Статистик болон тооцооллын аргуудыг ашиглан санхүүгийн залиланг илрүүлэх хамгийн сүүлийн үеийн аргууд байдаг ба тэдгээрийн үр дүн нь харилцан адилгүй байдагч арга болгон нь хангалттай илрүүлдэг болохыг олон улсын судалгаагаар баталсан. Гэхдээ юм хөгжихийн хэрээр залилан ч дагаж хөгжих тул залиланг илрүүлэх аргуудад цааш цаашдын судалгаа хөгжүүлэлт хэрэгтэй. Түүнчлэн залиланг цаг тухайд нь илрүүлж чадвал ирээдүйд учирч болзошгүй алдагдлыг бууруулах замаар бизнест шууд эерэг нөлөө үзүүлдэг. Хиймэл оюун ухаан, статистик мэдээллийн дүн шинжилгээ зэрэг илрүүлэхэд үр дүнтэй аргууд нь залилан мэхлэгчдээс урьдчилан сэргийлэх маш сайн арга хэмжээ болдог.
Бүхий л албан байгууллага бүрт их, бага хэмжээгээр залилангийн эрсдэл байдаг бөгөөд гол нь түүнээс урьдчилан сэргийлж, илрүүлж алдагдал ихэсхээс өмнө арга хэмжээ хурдан авч чадсан нь бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж компаниа хадгалж авч үлддэг. Амжилттай байгууллага болгон нь өөрсдийн явуулж буй үйл ажиллагаанд тааруулан залилангаас сэргийлэх,залилантай тэмцэх, түүнийг илрүүлэн эрсдэлийг бууруулах чиглэлд арга хэмжээг хэрэгжүүлдэг байна. Гэхдээ хичнээн үнэтэй програм авч , залилангийн сургалт арга хэмжээ зохион байгуулж , дотоод хяналтаа сайжруулсан ч залилан нь огт оргүй байхгүй болно гэж байхгүй бөгөөд хяналтаа байнга сайжруулж ажилчидтайгаа ойрхон байх хэрэгтэй юм. |
en_US |