СЭЗИС - Бүтээлийн сан

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮНЭ ТОГТООХОД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэдэнсодном, Пүрэвтуяа
dc.contributor.author Батболд, Намуунаа
dc.date.accessioned 2022-06-21T01:38:46Z
dc.date.available 2022-06-21T01:38:46Z
dc.date.issued 2022-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2779
dc.description.abstract Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь үйлдвэр, үйлчилгээ, оффис болон орон сууцны гэсэн ялгаатай төрлүүдтэй. Түрээсийн үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зах зээлтэй харьцуулахад маш олон төрлийн үйлчилгээ давхар үзүүлдэг тул энэ зах зээлийн чиг хандлагыг тогтооход хүндрэлтэй байдаг. Хөгжингүй улс орнуудын нийслэл хот нь дэлхийн худалдааны төв болон өргөжиж, түүнийгээ дагаад арилжааны бус үл хөдлөх хөрөнгөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд элэгдэл хорогдол, сайжруулалт, шинэчлэлтэд оруулсан хөрөнгө оруулалт нь үндэсний үйлдвэрлэлийн багагүй хувийг эзэлж байна. Гэвч манай улсын хувьд эдгээр зардлыг тооцох тодорхой хэмжилтийн арга дутмаг байна. Үнэд нөлөөлж буй үнийн бус хүчин зүйлсийг судалснаар тэнцвэрт үнийг тогтоож, түүнийгээ удирдлагын шийдвэр гаргалтанд оновчтой хэрэглэх замаар стратегийн үнэ тогтоолтыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байгаа юм.  Үүнээс үзэхэд, түрээсийн оффисын эдийн засгийн үнэ цэнэ нь хэмжихэд хамгийн хэцүү үзүүлэлтүүдийн нэг бөгөөд үүнтэй холбоотой статистикийн хөгжил хоцрогдсон гэж харж болно. Уг судалгааны нэгдүгээр бүлэгт үнийн удирдлага болон үнэ тогтоолтын талаарх ойлголт, онол , хоёрдугаар бүлэгт Монголын түрээсийн оффисын зах зээлийн өнөөгийн байдлыг тодорхойлж, гуравдугаар бүлэгт түрээсийн үнэд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсийн шинжилгээ хийж, дөрөвдүгээр бүлэгт эконометрик шинжилгээний үр дүнг тайлбарлан, эцэст нь судалгаанд дүгнэлтэнд үндэслэн санал зөвлөмж боловсруулсан болно. en_US
dc.subject Оффисын зах зээл, түрээсийн оффис үнэ, үнийн индекс, түрээсийн оффисын үнэд нөлөөлөгч хүчин зүйлс en_US
dc.title ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮНЭ ТОГТООХОД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах