СЭЗИС - Бүтээлийн сан

Зочид буудлын үйлчилгээний татварын ачааллын судалгаа / “Блю скай” зочид буудлын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбаатар, Сарангэрэл
dc.contributor.author Лхагвасүх, Номин
dc.date.accessioned 2022-06-17T10:26:49Z
dc.date.available 2022-06-17T10:26:49Z
dc.date.issued 2022-06-17
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2777
dc.description.abstract Дэлхийн эдийн засгийн орлого бүрдүүлэлтэд аялал жуучлалын салбарын орлого нилээдгүй хувийг бүрдүүлдэг. Аялал жуучлалын салбар нь сүүлийн 10 жилийн хугацаанд хурдацтай хөгжиж буй салбаруудын нэгт яалтачгүй багтана. Гэвч сүүлийн 2 жилд дэгдээд буй Covid-19 цар тахлын улмаас дэлхийн дийлэнх салбарын үйл ажиллагаа доголдож тэр дундаа аялал жуулчлын салбар маш их хохирол амссан билээ. Дэлхийн аялал жуучлалын байгууллагын (UNWTO) мэдээлэлснээр дэлхийн аялал жуулчлал 2021 онд 2020 онтой харьцуулахад 400 саяаас 415 сая хүртэл буюу 4%- иар өссөн байна. Гэсэн хэдий ч цар тахлын өмнөх үетэй харьцуулахад олон улсын зорчигчдын тоо 73 хувиар буурсан байна. Аялал жуучлалын салбарын үндсэн цөм нь зочилохуй үйлчилгээний салбар тэр дундаа аялагч, жуулчдыг хүлээн авч байрлуулах байр буюу зочид буудлын салбар юм. Нийслэлийн аялал жуучлалын газрын судалгаагаар 2020 онд Аялал жуулчлалын салбарын хувьд хамгийн их өсөлттэй жил нь 2019 онд буюу ДНБ 36.9 их наяд төгрөгт хүрж, түүний 6.48%-ийг аялал жуулчлалын салбарын орлого бүрдүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны статистикаар 2019 онд нийт 570,262 жуулчид ирж, 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашиг олжээ. (БОАЖЯ, 2019) зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас 75 нь одны зэрэглэлтэй буудлууд, үүнээс Улаанбаатар хотод 290 5 одтой зочид буудлын тоо 8 байна. Цар тахалын үед үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудын ор дүүргэлт ердөө 1-10 хувьтай байсныг Монголын зочид буудлын холбоо мэдээлсээр байсан билээ. Үүний үр дүнд зочид буудал бүрэн нөөц бололцоогоороо ажиллаж чадаагүй улмаас өндөр алдагдалыг хүлээж ажилласан. Иймд зочид буудлын салбарт татварын ачаалал нэмэгдэж татварын эрсдэл үүссэн байж болзошгүй юм. Энэхүү судалгааны ажлын зорилго нь зочид буудлын үйлчилгээний татварын орчинг судалж, үүсч буй татварын ачааллыг тооцоолж, санал зөвлөмж боловсруулсан болно. en_US
dc.subject Зочид буудал, Татварын ачаалал en_US
dc.subject үйлчилгээ, Блю Скай en_US
dc.title Зочид буудлын үйлчилгээний татварын ачааллын судалгаа / “Блю скай” зочид буудлын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах