СЭЗИС - Бүтээлийн сан

Нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйн зарчмыг дагаж мөрдөхөд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам.

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гарамдорж, Гантулга
dc.contributor.author Батнасан, Аминаа
dc.date.accessioned 2022-06-17T10:06:40Z
dc.date.available 2022-06-17T10:06:40Z
dc.date.issued 2022-06-17
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2776
dc.description.abstract Нийгэмд амьдрагч бие хүн ямар нэгэн мэргэжлийн боловсрол эзэмшиж амьдралаа зохион байгуулна. Ингэхдээ тэрхүү мэргэжлийн боловсролдоо зохицож уялдсан ёс зүйг эзэмшсэн байна. Үүний үр дүнд мэргэжил бүхэн өөрийн ёс зүйтэй байх нь бичигдээгүй хууль юм. Нягтлан бодох бүртгэл нь бие даасан тодорхой төрөл мэргэжлийн нэг салбар болохын хувьд тэр чиглэлийн мэргэжилтэн нараас заавал эрхэмлэн хүндэтгэж сахин биелүүлж байх ёс зүйг мөрдөнө. Монгол орны эдний засгийн хөгжлийн явцад нягтлан бодох бүртгэл 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд Богд хаант Монгол улсыг байгуулснаар зохион байгуулалттай эхлэн сууриа тавьж үүссэн түүхтэй. Албан ёсны бүртгэл гэж нэрлэгдэх хэлбэр бол тухайн үедээ улсын орлого зарлагын төсвийн тооцоонд тодорхой тогтоосон системгүй байсан болохоор гар тэмдэглэл төдий бүртгэлийн бүдүүвч хэлбэр байсан гэдэг нь түүхийн баримтаар нотлогддог аж. Энэхүү судалгааны ажлынхаа хүрээнд асуулгын нийт аргаар 57 нягтлан бодогчоос судалгаа авч, 3 мэргэжлийн ажилчдаас ярилцлагын аргаар судалгаа авч, үүнийгээ SPSS программ дээр боловсруулж, монголын нягтлан бодогчдын ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол хүлээн авах, шалгах, шийдвэрлэх журмыг АНУ-ын журамтай харьцуулан гаргаж, ёс зүйд нөлөөлөх хүчин зүйлийг PESTEL шинжилгээ хийн нөлөө их өгөх хүчин зүйлээс нөлөө бага үзүүлэх хүчин зүйл хүртэл жагсааж үнэлэлт дүгнэлт өглөө. Үр дүнд нягтлан бодогчдын ёс зүйн асуудлыг бууруулахад дан ганц ММНБИ, МНБ, нягтлан бодогч нар хичээгээд төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй гэдэг нь харагдаж байгаа бөгөөд хоёрдогч болон гуравдагч хамтран ажиллагсад аль аль талынхаа боломжит арга барилаар хамтран шийдэх боломжтой хэмээн дүгнэж байна. en_US
dc.subject Нягтлан бодогч , Нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйн зарчим, Тулгамдаж буй асуудал, Шийдэх арга зам en_US
dc.title Нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйн зарчмыг дагаж мөрдөхөд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам. en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах