Хураангуй:
Аливаа байгууллагын оршин тогтнох үндэс нь борлуулалтын орлого байдаг бөгөөд үүнийг нэмэгдүүлэх арга аргачлалууд ч олон болсон билээ. Бизнесийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрхэн ашиг орлогоо нэмэгдүүлэх талаар хэлэлцдэг боловч яг хаана нь асуудал байгааг олж хараагүйн улмаас буруу зүйл дээрээ төвлөрөн, үйл ажиллагаагаа удаашруулж байдаг. Иймд монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй энтертайнмент салбарууд тэр дундаа хүүхдэд зориулсан арга хэмжээ үзүүлдэг байгууллагуудын өнөөгийн байдал, борлуулалтын орлого, түүнийг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй аргийг судлан, сонгосон нэг аж ахуйн нэгжийн гадаад, дотоод орчны судалгаа болон санхүүгийн тайланд шинжилгээ хийж, ингэснээр тус байгууллагын борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх арга замуудыг олж илрүүлэхийг зорилоо.