СЭЗИС - Бүтээлийн сан

Бэлчээрийн төлөвт малын тооны үзүүлэх нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Пүрэвжав, Авралт-Од
dc.contributor.author Ганзориг, Нацаг-Юм
dc.date.accessioned 2022-06-17T07:09:14Z
dc.date.available 2022-06-17T07:09:14Z
dc.date.issued 2022-06-17
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2768
dc.description.abstract Энэхүү дипломын ажлаар бэлчээрийн төлөвт нөлөөлөгч хүчин зүйлсийн нөлөөг онол, аргазүйд тулгуурлан эмпирик үнэлгээ хийн хэмжихийг зорилоо. Монгол улсын нийт мал сүргийн тоо 2021 оны байдлаар 67.3 сая толгой хүрч, 1961 онд 100 га бэлчээрийн талбайд 32 хонин толгойд шилжүүлсэн мал оногддог байсан бол энэ тоо 2017 онд 99 болсон. Тиймээс бэлчээрийн төлөв байдлыг малын тоо, толгойноос хамааруулан судлах нэн шаардлагатай. Үнэлгээндээ бэлчээрийн буюу ургамлын ерөнхий төлөвийн индекс NDVI, таван хошуу малын тоо, агаарын дундаж температур, хур тунадасны нийлбэр, салхины хурд зэрэг хувьсагчдыг судлагдсан байдлын тоймд тулгуурлан сонгосон. Олон хүчин зүйлийн регрессийг ХБКА ашиглан үнэлсэн бөгөөд Хаусмены тестийн үр дүнд тулгуурлан тогтмол нөлөө бүхий загварыг ХБКА ашиглан үнэлж эцсийн үр дүнг гаргасан. Дипломын ажлын үр дүнд бэлчээрийн төлөв байдалд мал болон цаг уурын үзүүлэлтүүд хоёул сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, адуу, тэмээ, ямаа бэлчээрт сөргөөр нөлөөлдөг бол хонь, үхэр эерэг нөлөө үзүүлдэг байна. Мөн агаарын дундаж температур, салхины хурд нэмэгдэх нь бэлчээр буюу ургамлын ерөнхий төлөвт сөрөг нөлөө, хур тунадас нэмэгдэх нь эерэг нөлөөтэй. Өндөр уулын болон ойт хээрийн бүсийн зарим аймгууд бусад аймгуудтай харьцуулахад бэлчээрт сөргөөр нөлөөлдөг тогтмол хүчин зүйлүүдтэй байна. Малын тоо буурсан он жилүүдэд бэлчээрт үүсэх стресс нь харьцангуй багасаж байгаагаас харвал малын тоо их байх нь бэлчээрт хамгийн халтай хүчин зүйл байна. en_US
dc.subject бэлчээр, уур амьсгалын өөрчлөлт, мал, бэлчээрийн даац, NDVI en_US
dc.title Бэлчээрийн төлөвт малын тооны үзүүлэх нөлөө en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах