СЭЗИС - Бүтээлийн сан

Нягтлан бодогчийн ёс зүйд нөлөөлөгч орчны хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гарамдорж, Гантулга
dc.contributor.author Бат-Ирээдүй, Тэлмэн
dc.date.accessioned 2022-06-17T06:58:24Z
dc.date.available 2022-06-17T06:58:24Z
dc.date.issued 2022-06-17
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2765
dc.description.abstract Ёс зүй нь нийгмийн харилцаан дунд бий болох олон асуудлын учрыг тайлах, шийдвэрлэх арга ухаан бөгөөд сайн сайхан амьдрах урлаг гэж ойлгож болно. Манай орны хувьд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм төлөвшин тогтоход хувь хүний болон нийгмийн ёс зүй нийгмийн аль ч төвшинд чухал үүрэг гүйцэтгэх томоохон хүчин зүйл билээ. Энэхүү судалгаагаар мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйд нөлөөлөгч орчны хүчин зүйлсийг судалж, судалгааны үр дүнд үндэслэн мэргэжлийн нягтлан бодогчдод зөвлөмж бэлтгэхийг зорилоо. Судалгааны онолын хэсэгт ёс зүйн тухай үндсэн ойлголт, мэргэжлийн ёс зүйн тухай ойлголт цаашлаад мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн тухай судалгаа хийв. Харин судалгааны үндсэн хэсэгт нягтлан бодогчдын ёс зүйн өнөөгийн байдлын судалгаа, нягтлан бодогчдын мэргэжлийн ёс зүйд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа болон мэргэжлийн нягтлан бодогчдоос асуулга аван, түүнд шинжилгээ хийлээ. Нягтлан бодогчдоос авсан мэргэжлийн ёс зүйд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох судалгаанд нийт 300 мэргэжлээрээ ажил эрхэлдэг нягтлан бодогчдоос асуулгын аргаар авсан бөгөөд IMB SPSS 25.0 програмыг ашиглан судалгаанд оролцогчдын хувийн мэдээлэл дээрх давтамжийн шинжилгээ, судалгаанд оролцогчдын ерөнхий төлөв байдал дээрх давтамжийн шинжилгээ, хоёр талт шинжилгээ, найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлсийн шинжилгээ, корреляцын шинжилгээ болон олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээнүүдийг хийж судалгааны үр дүнг гаргав. Судалгааны үр дүнд нягтлан бодогчдын мэргэжлийн ёс зүйд хамгийн ихээр нөлөөлөгч хүчин зүйл нь хамт олны хүчин зүйл, харин хамгийн бага нөлөөллийг салбарын хуулийн зохицуулалт байна. en_US
dc.subject Ёс зүй, мэргэжлийн ёс зүй, нягтлан бодогч, дүрэм журам, нягтлан бодогчдын ёс зүйд нөлөөлөгч хүчин зүйлс en_US
dc.title Нягтлан бодогчийн ёс зүйд нөлөөлөгч орчны хүчин зүйлсийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах