Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь эрсдэлд суурилсан дотоод аудит, дотоод хяналтын
онол арга зүйг судалсны үндсэн дээр “Х ХХК”-ийн дотоод хяналтын өнөөгийн байдал
болон тулгамдаж буй асуудлыг тодорхойлон улмаар эрсдэлд суурилсан дотоод аудитыг нэвтрүүлэх боломж, арга замыг тодруулж санал зөвлөмжийг боловсруулах зорилгын хүрээнд хийсэн.
Иймээс “Х ХХК”-ийн удирдлага болон ажилчдаас анкетын аргаар судалгааг авсан
ч үр дүнд дотоод хяналтын тогтолцоо сул, сайжруулалт шаардлагатай байсныг илрүүлж дотоод хяналтын сайжруулах зүйлсийг тусгасан бөгөөд дотоод хяналтын сул бүтэц нь бүхий л төрлийн эрсдэлд нөлөөлдөг тул ажилчдаар эрсдэлд суурилсан хяналтын матрицын аргыг ашиглан тохиолдох магадлалтай эрсдэлүүдийг үнэлүүлэн анхаарал хандуулах шаардлагатай хүчин зүйлсийг тодорхойлсон. Дотоод хяналтын тогтолцоогоо бүрэн шинэчилж, дотоод хяналтын баримт бичгийг Олон Улсын Стандартад нийцүүлэн боловсруулж баримталж дотоод хяналтын сайн бүтэцтэй болсны дараагаар эрсдэлд суурилсан дотоод аудитыг нэвтрүүлэх саналыг дэвшүүлсэн болно.