Хураангуй:
Энэхүү судалгааны ажил ICO буюу Initial coin offering-той холбоотой НББ-д тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохыг зорьсон. Сүүлийн жилүүдэд хөрөнгө босгох шинэ төрлийн үйл ажиллагаа болох ICO-ийг ашиглан койн гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагаа Монгол улс болон олон улсад эрчимтэй цар хүрээгээ тэлж байна. Тухайлбал нийт 4 төрлийн виртуал хөррөнгийн арилжааны бирж ашиглалтанд орж тус биржээр дамжуулагдан Монгол улсад бүртгэлтэй 10 токен арилжаалагдан 7 их наяд төгрөгийн зах зээлийг бий болгоод байна. Тиймээс энэ судалгааны ажлын хүрээнд виртуал хөрөнгө арилжаалах замаар хөрөнгө босгох үйл ажиллагааг онолын талаас нь тодорхойлж мөн зах зээл дээрх өнөөгийн нөхцөл байдлыг тандан судлах замаар асуулга боловсруулан асуудлын шийдлийг эрэлхийлсэн болно.