dc.description.abstract |
Байгаль орчин, Нийгэм, Засаглалын /цаашид БОНЗ гэх/ тайлагнал нь анх үнэ цэнэд суурилсан ёс зүйтэй хөрөнгө оруулалт гэх нэртэйгээр хувь хүний үзэл баримтлал, үнэ цэнэд нийцээгүй аливаа үйлдвэрлэл эсвэл компанид хөрөнгө оруулахгүй байх нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтын гэх зэргээр 1990-ээд оны дунд үе хүртэл үргэлжилсэн бөгөөд илүү нийгмийн хариуцлага гэх нэрийн дор нийгэмд чиглэсэн хандлагыг чухалчлах хандлагатайгаар хөгжиж улмаар БОНЗ буюу хариуцлагатай хөрөнгө оруулалтад чиглэж хөгжсөн билээ. Хэдий нэгдсэн стандарт байхгүй боловч тайлагналтай холбоотой GRI, SASB, TCFD гэх зэрэг стандартуудыг дагаж мөрдөх чиглэл бий. Сайн дурын тайлагналаас Австрали зэрэг улсууд заавал тайлагнахаар хуульчлаж эхлээд байгаа бөгөөд дэлхий нийтээр нэгдсэн дагаж мөрдөх стандартай болохоор зорьж байна. Манай орны хувьд 2021 оны тавдугаар сард ТоС холбоо анхдагч хуралыг зохион байгуулсан бөгөөд хурлын үр дүнд Монгол улсад энэхүү тайлагналыг арга хэмжээний үеэр энэхүү тайлагналын холбогдох стандарт, хэрэгжилтийг нэвтрүүлэхээ илэрхийлсэн билээ. Энэхүү тайлагналыг гол зорилго бол байгаль орчин, нийгэм, засаглалын холбогдох асуудлуудыг нэгтгэн нэг тайлангаар харуулах, тайлан дотрох агуулгын хувьд тогтмол тайлагнаснаар илүү сайжирч, сайн оноо авах боломжтой . Энэ эргээд байгууллагын үйл ажиллагаа эрсдэлгүй болж байгаа хэрэг бөгөөд энэ нь байгууллага цаашлаад улсын тогтвортой хөгжлийн зорилгод чиглэгсэн чухал асуудлуудыг хөнддөг үр өгөөжтэй тайлагнал юм. Энэ нь тайлагналыг илүү хэрэгцээтэй болгож байгаан дээр дотоод аудитаар баталгаажсан байх нь эрсдэл багатай, үнэн байх бөгөөд мэдээлэл хэрэглэгчдийн хувьд ч илүү тодорхой бөгөөд найдвартай, нэгдсэн байдлаар тухайн байгууллагын мэдээллийг авах боломжтой болж, нөгөө талд байгууллага урт хугацааны үйл ажиллагаагаа хадгалж үзэхэд мөн энэхүү тайлагнал нь олон талын эрсдэлийг тодруулан, түүнийг бууруулах зэрэг байгууллагын дотогш чиглэгдсэн ажилуудыг хийх боломжтойн дээр мөн гадаад мэдээлэл хэрэглэгчдийг татах, хөдөлмөрийн чадварлаг боловсон хүч, нийгмийн эерэг хандалтыг авах гэх мэт олон давуу тал болох талыг авах боломжтой юм. |
en_US |