СЭЗИС - Бүтээлийн сан

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ АЖЛЫН СЭТГЭЛ ХАНАМЖИД НӨЛӨӨЛӨХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Лувсан-Очир, Гантуяа
dc.contributor.author Дамдинбаатар, Норовбадам
dc.date.accessioned 2022-06-08T08:20:33Z
dc.date.available 2022-06-08T08:20:33Z
dc.date.issued 2022-06-08
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2747
dc.description.abstract Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ДНБ-д аж үйлдвэрийн салбар тэр дундаа уул уурхайн салбар багагүй хувийг эзэлж, экспортын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг уул уурхайн түүхий эд бүрдүүлж улсын эдийн засагт томоохон байр суурийг эзэлж байна. Уул уурхайн салбарын ажилтнуудын хувьд уртын ээлжээр буюу ростороор ажилладгаас шалтгаалан ажил амьдралын тэнцвэрт байдал нь ажил олгогч болон ажиллагсдын хувьд чухал асуудал байдаг. Ажил амьдралын тэнцвэрт байдал бий болсон бол эрүүл мэндийн хувьд сайн, ажил, амьдрал дээр амжилттай байдаг бол, харин алдагдсан тохиолдолд эсрэгээр ажлын бүтээмж буурч, сэтгэлийн гутралд орох, цаашлаад ноцтой асуудлууд үүсдэг байна. Хувийн амьдрал болон ажил нь ихээхэн зөрчилдөөнтэй байгууллага, хувь хүмүүст ихээхэн нөлөөлж байдаг нь тодорхой харагдаж байна. Иймд энэхүү судалгаагаар Монгол улсын уул уурхайн салбарын ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрт байдал, байгууллагын үйл ажиллагаа, ажилтнуудын сэтгэл ханамжийг судлахыг зорилоо. Энэхүү зорилгынхоо хүрээнд Дорнод аймгийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал, ажил амьдралын тэнцвэрт байдлын онол арга зүй, уул уурхайн салбарын ажилчдын ажил амьдралын тэнцвэрт байдлын сэтгэл ханамжийн судлалж, дүгнэлт гарган санал зөвлөмж боловсруулаа. Ажил амьдралын тэнцвэрт байдлын хүчин зүйлсийн хоорондын хамаарлын шинжилгээний үр дүнгээс харахад Ажил амьдралын тэнцвэрт байдал нь ажлын байрны орчин, дотоод үйл ажиллагаа, цалин хөлстэй хамааралтай, Эрүүл мэндийн тэнцвэр нь сэтгэл зүйн тэнцвэртэй хүчтэй хамааралтай гэж үр дүн гарсан. Дотоод үйл ажиллагаанд ажлын байрны орчин, цалин хөлс хүчтэй хамааралтай, ажлын байрны орчинд удирдлагын үйл ажиллагаа хүчтэй хамааралтай , суралцах хөгжих боломжид харилцаа, удирдлагын ур чадварууд хүчтэй хамааралтай, цалин хөлсөнд удирдлагын ур чадвар хүчтэй хамааралтай болохыг корреляцийн шинжилгээнээс үр дүнгээс харагдлаа. Мөн ажил амьдралын тэнцвэрт байдлын хангахад чухал нөлөө бүхий 5 хувьсагчдын хооронд 10 -н хамаарал байгаа бөгөөд хамгийн хүчтэй хамаарал нь ажлын сэтгэл ханамж ажил амьдралын тэнцвэрт байдал, эрүүл мэндийн тэнцвэрт сэтгэл зүйн тэнцвэр хүчтэй хамааралтай гэж гарлаа. en_US
dc.subject Ажил амьдралын тэнцвэрт байдал, ажлын сэтгэл ханамж, үүргийн тэнцвэр en_US
dc.title УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ АЖЛЫН СЭТГЭЛ ХАНАМЖИД НӨЛӨӨЛӨХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах