Хураангуй:
Энэхүү судалгаа нь Монгол улсын газрын албадууд нь газрын төлбөрийг хэрхэн тогтоодог, татвар ногдуулалтын үйл ажиллагааг хэрхэн явуулдаг, ногдуулалтыг хураахад тулгамдаж буй асуудлыг судалж дүгнэсэн ажил юм.
Газрын төлбөр ногдуулалтын талаарх тулгамдаж буй асуудлыг гаргаж ирснээр Албан байгуулга болон иргэдэд ихээхэн цаг хэмнэсэн үйл ажиллагаа болох юм. Мөн улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол хүчин зүйлсийн нэг бол татварыг хураах үйл ажиллагаа юм. Уг судалгааны ажлаараа Газрын алба болон газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, иргэд, аж ахуй нэгжүүдийг сонгон судалгааг хийсэн.